Ц.Мөнхбаяр нарын шүүх хуралд УИХ-ын зарим гишүүд оролцох хүсэлтээ өгчээ

Twitter Print
2014 оны 06-р сар 27-нд 09:00 цагт
Мэдээний зураг,

“Гал үндэстэн” холбооны Ц.Мөнхбаяр нарын давж заалдах шатны шүүх хурал Улсын дээд шүүхэд эхэллээ. Тэдний шүүх хуралд УИХ-ын зарим гишүүд оролцох хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн. Тодруулбал, УИХ-ын гишүүн Г.Уянга, Ж.Батзандан, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Л.Цог нар ажиглагчаар оролцох хүсэлт гаргасан байгаа.

Тэдний зүгээс шүүх хуралд ажиглагчаар оролцох хүсэлтийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн С.Нямжавт уг хүсэлтээ өгсөн. Улмаар хүсэлтийг хүлээж авсанаар шүүх хурал өнөө өглөө 08.30 цагт эхэллээ.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.