Токиогийн олимпийг үзэгчтэй явуулахаар болжээ

Twitter Print
2021 оны 06-р сар 22-нд 09:32 цагт
Мэдээний зураг,

Токиогийн Олимпийн наадам ирэх сарын 23-нд эхлэх билээ. Хэдэн мянган хүн нэг дор цугларах нь коронавирусын халдварын тархалтыг нэмэгдүүлж, Токиогийн Олимпийн наадам нь коронавирусын халдварын голомт болно гэсэн айдас япончуудын дунд байсаар байна. Японд бусад улс орнуудтай харьцуулахад коронавирусын халдварын тархалт гамшгийн хэмжээнд хүрээгүй ч коронавирусын эсрэг дархлаажуулах ажил удаашралтай, зарим бүс нутгуудад эмнэлгүүдийн ачаалал огцом нэмэгдсэн нөхцөл байдалтай байна.

Японы засгийн газар Олимпийн наадмыг төлөвлөсөн ёсоороо зохион байгуулахаа мэдэгдээд байгаа нь Японы эрүүл мэндийн салбарынхан, эмч нарын үйлдвэрчний эвлэлийн хороодын шүүмжлэлд өртөөд байгаа билээ. Түүнээс гадна өнгөрсөн амралтын өдрүүдэд Токиогийн Олимпд оролцохоор ирсэн Уганда улсын тамирчнаас коронавирусын халдвар илэрсэн талаар ЭнЭйчКей сувгаар мэдээлсэн юм. Уг асуудлыг үл харгалзан Токиогийн Олимпийн наадмыг зохион байгуулагчид анх удаа сэтгүүлчдэд Олимпийн тосгоныг танилцуулжээ.

Хэдхэн долоо хоногийн дараа дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн тамирчид Олимпийн тосгонд байрлаж, тэмцээн уралдаандаа оролцох ба зохион байгуулагчид коронавирусын халдвар тархахаас сэргийлэх, халдвар хамгааллын арга хэмжээнүүдийг авах аж. Тамирчдыг Олимпийн тосгоноос тэмцээн уралдаан болох газар луу тусгай автобусаар хүргэж өгч авах ба тамирчдаас коронавирусын шинжилгээг өдөр болгон авах гэнэ.

Түүнээс гадна тэмцээн уралдааны үеэр орилох, дуулахыг хориглох ба тамирчид унтах, юм идэх, гадаа гарахаас бусад үед амны хаалт зайлшгүй зүүх ёстой аж Олимпийн тосгоны дэлгүүр худалдааны төвүүд байрлах бүсэд бэлэн мөнгөний автомат машин, хими цэвэрлэгээ, шуудан, банк, хүргэлтийн үйлчилгээ ажиллах гэнэ. Олимпийн тосгоны байгууламжууд болон тэмцээн уралдаан явагдах барилгуудыг барихдаа Японы засаг захиргааны 63 нэгжээс хандивласан модон гуалингуудыг ашиглажээ.

Японы минималист хэв маягийг тусгаж, 2.4 тэрбум иений хөрөнгөөр боссон Олимпийн тосгоны дэлгүүр, худалдааны бүсийг барихад нийт 40 мянган модон гуалин ашигласан аж. Түүнчлэн гуалин тус бүр дээр аль засаг захиргааны нэгжээс хандивласныг нь бичин тэмдэглэсэн байгаа ба Олимпийн наадмын дараа дээрх моднуудыг тухайн засаг захиргааны нэгжид буцааж өгөх аж.

Олимпийн тосгонд 12 мянган хүнийг байршуулах багтаамжтай 23 барилгыг барьсан ба Олимпийн наадмын дараа тамирчдын байрлаж байсан барилгуудыг орон сууц болгох аж. Японы засгийн газар тамирчдын байрлах байгууламжууд, зам, дэд бүтцэд нийт 54 тэрбум иен зарцуулжээ.

Олимпийн тосгонд 4500 хүн нэг дор хооллох боломжтой хоолны заал байгаа ч зохион байгуулагчид коронавирусын халдварын тархалтаас сэргийлэн тамирчдыг аль болох ганцаараа хооллох, зайгаа барих, хоол идсэнийхээ дараа ширээгээ халдваргүйжүүлэх уусмалаар арчихыг зөвлөж байна.

Түүнээс гадна тамирчдын утсанд хоолны зааланд хооллоход тохиромжтой, хүн цөөтэй үед мессеж ирж байх аж. Олимпийн тосгонд нэг дор 500 хүн хичээллэх боломжтой фитнесс заал байрлаж байгаа ба фитнессийн төхөөрөмж хооронд хаалт хийсэн байгаа ба тамирчдыг зааланд амны хаалтаа тайлахгүй байхыг зөвлөх аж

Тэрчлэн өмнөх Олимпийн тосгонуудад байгаагүй нэг зүйл Токиогийн Олимпийн тосгонд байгаа нь тусгаарлалтын өрөө юм. Уг тусгай өрөөнд коронавирусын халдвар авсан байж болзошгүй тамирчдыг тусгаарлаж, PCR шинжилгээ авах ба тус өрөө нь агаар цэвэршүүлэх системтэй учраас вирус гадагш тархах аюулгүй аж.

Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр Токиогийн олимпийг үзэгчтэй явуулахаар болжээ. Гэхдээ тухайн стадион, байгууламжуудын суудлын 50% нь үзэгчтэй, хамгийн дээд тал нь 10.000 хүнтэй байх ёстойг зарлажээ.

A bank at the village plaza of the Tokyo 2020 Olympic Village with timber beams across ceiling and minimal furnihture.

A bank at the village plaza of the Tokyo 2020 Olympic and Paralympic Village.

Journalist walk at the Village Plaza made up of timber beams near Tokyo 2020 Olympic and Paralympic Village

Journalists walk by the village plaza during the Tokyo 2020 Olympic Village media tour.

General view of bedrooms in a residential unit for athletes, showing single adjoining beds and minimal furniture

General view of bedrooms in a residential unit for athletes.

Anti-Olympic protesters, rear right, hold banners with anti-Olympic slogans outside of the Village Plaza.

Anti-Olympic protesters, rear right, hold banners with anti-Olympic slogans outside the Olympic Village Plaza during Sunday's media tour.

Эх сурвалж: https://www.google.com/amp/s/amp.abc.net

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.