Энэ хорвоод эзэлж болдоггүй оргил гэж үгүй...

Twitter Print
2022 оны 10-р сар 04-нд 10:17 цагт
Мэдээний зураг,

Юм юманд итгэл алдарчихсан хүмүүсийг харахаас дургүй хүрээд байдаг юм. Амжилт гэдэг зөвхөн сонгогдсон хүмүүст л ирдэг гэж боддог хөөрхийлөлтэй ургамлууд. Тэгэхээр ийм байна, эрхэм зовогсод оо. Амжилт гэдэг сая саяыг мөрөөдөн пийв сорж, буйдан дээр ялхайж хэвтдэг хүмүүст биш... харин урж тастдаг, ажиллахыг ч ёстой нэг үзүүлээд өгдөг хүмүүст л ирдэг юм.

Өөрт нь хэн ч итгэдэггүй, толгойтой бүхэн "Чамд шанс байхгүй дээ...” гэдэг залуухан тамирчин биеийнх нь хамаг эд эс янгинан өвдөж байсан ч бэлтгэлдээ гарах үед амжилт ирж... нэг л өдөр тэр хүү Олимпын аварга болдог.

Аав ээж нь хар багаас нь “Бүжиг бол мэргэжил биш...Дэмий бодлоо толгойноосоо авч хая” гэдэг байсан охин шөнийн цагаар, мөн хичээлийнхээ дундуур сургуулилах үед амжилт ирж, хожим тэрээр ихээхэн алдартай бүжиг дэглээч болдог.

Амьдралын боломж бололцоо тааруу оюутан залуу боломжит хөрөнгө оруулагчдын босгыг элээж, нойр хоолоо мартан үүр цайтал төсөл боловсруулан суух үед амжилт ирж, улмаар тэрээр мега корпорацийн ерөнхийлөгч болдог.

Аливаа хүн мөрөөдлийнхөө төлөө бүхнээ золиосолж, мянгантаа бүдэрсэн ч хөл дээрээ босож, зорилго руугаа тэмүүлэх үед амжилт ирдэг.

“Амьдрал хогийн байна” гэхээсээ өмнө “Ингэхэд би мөрөөдлөө биелүүлэхийн тулд яг юу хийсэн билээ? Хэчнээн шөнө нойргүй хонолоо? Хэдэн удаа гэмтэж бэртлээ? Хэдэн удаа амаараа шороо үмхлээ? Юу ч болж байсан хөмхийгөө зуун ажилласаар байсан билүү?” хэмээн эргэцүүлээд үзээрэй.

“Хөл өвдөөд байна, ядарч үхлээ, зав алга, би авьяасгүй хүн гэх мэт тайлбар бол дэлгэцийн ард ялзран суудаг өчүүхэн хүмүүсийн хэлдэг үг юм шүү дээ. Чи тэдний нэг гэж үү? Энэ амьдралд бүх зүйл боломжтой. Бүр бүх шүү! Чи үүнд итгэж… чин сэтгэлээсээ хүсэж явдаг бол тэр шүү дээ. Учир нь энэ хорвоод эзэлж болдоггүй оргил гэж үгүй!

- Роберт Кийосаки

Орчуулсан: Өлзийбатын Уянга

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.