Зуслангийн 5 амыг хаягжуулна

Twitter Print
2014 оны 06-р сар 27-нд 09:30 цагт
Мэдээний зураг,

Нийслэл хотод газар өмчлүүлэх асуудал ирэх наймдугаар сараас эхлэхээр болсон. Эхний удаад 52 байршилд цахимаар бүртгэнэ гэж байсан ч  бүртгэлийн ажил хэд хэдэн удаа хойшилон. Өчигдөр НИХТ-дийн хурлаар газар олголт хийгдэхэд 20 байршлын хаягжилтын зургийг баталсан байна. Газар олголт хийхдээ эхнээс нь төлөвлөлттэй байх ёстой гэдгийг мэргэжилтнүүд онцолсон. Учир нь Улаанбаатар хот төлөвлөлтийн алдаатай бодлоготой учраас дахин ийм байдлаар үргэлжлүүлэхгүй байхаар тусгасан байна.

Үүнд: “Гудамжны нүүрэн талдаа бус байршилтай эд хөрөнгийг тухайн орц буюу хаалга нь хаашаа харсан талын гудамжинд хамааруулна. Хаягжуулсан үл хөдлөхийн бүх нэрийг хаалт хашилтгүй бичнэ.

Яаралтай түргэн тусламж, гал команд гэх мэт үйлчилгээний байгууллагууд хаяг бүхий суурьшсан иргэн аж ахуйн нэгж байгууллага  үйлчилгээ үзүүлэхдээ дээрх хаягийн иж бүрдлийг бичвэрийн стандартад заасны дагуу хураангуйлсан хэлбэрээр хэрэглэж болно”  гэсэн журам батлагдсан байна.

Мөн зарим зуслангийн хэсэг газруудаар дахин судалгаа хийж үзэх ажил үлдээд байгааг мэргэжилтнүүд дурдлаа. Гэр хороолол зуслан хоёрыг  нэгдсэн стандарт бүхий хаягжилттай болоход эхний ээлжинд  5 амыг сонгосон байна. Тодруулбал, Жигжид, Архустай Цолмон Цэнд буюу Сэлхийн ам Яргайтын аманд суурьшин амьдарч байгаа айл өрхүүдийг эхний удаа хаягжуулна. Мөн шинэ суурьшлын 52 байршлын 20-ынх нь хаягжилтын зургийг батлан гаргаж байгаа юм. Ингэснээр тухайн бүсэд газар өмчлүүлэх ажил бэлэн болж байгаа гэсэн үг юм байна.

Энэ талаар НИХТ-ийн дарга Д.Баттулга:

“Энэ зураг төсөл батлагдсанаар бас яг шууд хувьчлалын асуудал эхлүүлэхэд хүндрэлтэй. Үүнд хатуу цэг буюу эргэлтийн цэг нь тавигдаагүй байгаа. Үүнийг долдугаар сарын эхний 15 хоногт багтааж тавихгүй бол яг энэ зургаар чинь хувьчлахад хүндрэл гарна. Учир нь газар нь далийгаад хазайгаад л өөр тийшээ яваад өгчихнө. Эргээд л замбараагүй байдалдаа орчихно” гэлээ. 

 

Х.Эрдэнэсолонго

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.