Хятадын усанд сэлэлтийн од Сун Ян Токиогийн олимпийг өнжинө

Twitter Print
2021 оны 06-р сар 23-нд 11:10 цагт
Мэдээний зураг,

Хятадын усанд сэлэлтийн супер од Сун Янг спортын арбитрын шүүхээс гаргасан шийдвэрийн дагуу Токиогийн зуны олимпийн наадмыг өнжинө. Тэрээр зуны Олимпийн наадмаас гурван алтан медаль хүртсэн билээ.

Усанд сэлэлтийн гурван удаагийн Олимпийн аварга Сун Яны найман жилийн хугацаатай допингийн хоригийг Спортын Арбитрын шүүхээс дөрвөн жил гурван сар болгон бууруулжээ. Энэхүү хориг ирэх жилийн 2-р сарын 28-ны өдөр хүртэл хүчинтэй байх бөгөөд тэрээр энэ зуны Токио хотод болох Олимпийн наадамд оролцохгүй гэсэн үг юм. Шведийн Холбооны шүүх шийдвэр гаргасны дараа Спортын Арбитрын шүүхийн шинэ бүрэлдэхүүн хамгийн сүүлийн шийдвэрийг гаргажээ.

Өдгөө 29 настай залуу 2018 оны 9-р сард допингийн шинжилгээнд хамрагдаагүй бөгөөд хоёр дахь удаагаа мөн шинжилгээ өгөөгүйнхээ төлөө найман жилийн хоригийг авсан билээ. Харин хамгийн анх түүнийг 2019 оны 1-р сард усан сэлэлтийн холбоо болох Фина энэхүү буруутай үйлдлээс салгаж чаджээ.

Гэвч Дэлхийн допингийн эсрэг агентлаг Вада Спортын Арбитрын шүүхэд хандаж энэ хэрэг ахин сөхөгдөж өмнөх шийдвэр хүчингүй болжээ.

Сун 2019 оны арван нэгдүгээр сард давж заалдах шатны шүүх хуралдаанд хэлэхдээ, гэрт нь ирсэн шинжээчид өөрсдийгөө нотолж чадаагүй учраас допингийн шинжилгээг өнжсөн хэмээн хэлсэн байна. Тэрээр анх 2014 онд хориотой сэргээш болох Триметазидин хэрэглэсэн учраас гурван сарын хугацаатай хориг авч байсан билээ.

Спортын арбитрын шүүхээс мэдэгдэхдээ допингийн эсрэг дүрмийн зөрчлийн тухайд Сун "тамирчин шинжилгээнээс зайлсхийсэн, татгалзсан эсвэл ирүүлээгүй", "хөндлөнгөөс оролцсон эсвэл хуурамчаар үйлдсэн” гэдэг үндэслэлээр "2018 оны 9-р сарын 4-5-ны хооронд допингийн шинжилгээ авах үеийн нөхцөл байдлын улмаас дараах хоригийг авахад хүргэсэн. Энэ нь хоёр дахь удаагаа бол дөрвөн жилийн хориг авах шийтгэлтэй хэмээн мэдэгдсэн байна.

Дэлгэрмаагийн Баасанжаргал

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.