Японд коронавирусын халдвараар өвдсөн нэг хүн, түүнтэй харьцаатай байсан гэх 41 хүн бүртгэгджээ

Twitter Print
2020 оны 01-р сар 21-нд 14:25 цагт
Мэдээний зураг,

Коронавирусын халдвараар өвдсөн хүн Японд нэг хүн бүртгэгдсэн байгаа бөгөөд тэр хүнтэй харьцаатай байсан гээд 41 хүн байгаа гэж мэдээлэгдэж байна.

2019 хаврын байдлаар Японоос гадаад улс зорьсон хүмүүсийн тоо нь 6 сая 341 мянга бол 2019 оны 2 сарын байдлаар Японд ирсэн хүмүүс нь 720,000 хүн байдаг юм байна. Үүнээс Хятад улсаас ирж буй хүмүүс нь ихэнхи хувь гэж үзвэл энэ жил ч гэсэн ийм хэмжээний хүмүүс одоогийн байдлаар ирж байгаа гэнэ.

Японы хилээр орж ирж байгаа хүмүүст Хятадаас орж ирж байгаа, бусад улсаас ирж байгаа хүмүүст гэж ангилсан 2 төрлийн эрүүл мэндийн байдлын асуумж хуудас бөглүүлж байгаа гэнэ.

Японы засгийн газраас уг вирусын халдвар, хамгаалалт, коранавирус гэж ямар вирус гээд эрүүл мэндийн мэдлэг олгох тухай зааварчилгаа өгсөн гэнэ.

Уг вирус нь гэнэт их хэмжээгээр хурдан тархаад байхаар биш хэдий ч ханиад хүрэхээс өөрийгөө хамгаалах тухай анхааруулж байна. Мөн гаднаас гэртээ орж ирээд тогтмол гараа угаах, хоолой зайлах нь чухал гэнэ.

Л.Энхтуяа, Япон улс

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.