Х.Баттулга: Хөршөө мууллаа л гэх юм...түүхээ л ярьсандаа уг нь...түүхээ мартах уу?

Twitter Print
2014 оны 06-р сар 26-нд 20:30 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр УИХ-ын гишүүн Х.Баттулгыг хүлээн авч уулзлаа. Тэд эх сурвалжуудын мэдээлж байсанчлан “100 чухал сэдэв”-ийн талаар ярилцсаныг манай сайт мэдээлсэн.

Уулзалтын үеэр төрийн тэргүүн “100 чухал сэдэв нэвтрүүлгийг олон хүн үзлээ. Гурван янзаар хүлээн авах шиг боллоо. Хөгшчүүд, ахмадууд бухимдаж, залуус шууд хүлээн авч, учраа мэдэхгүй зарим нь яаж хүлээн авсныг бол мэдэхгүй нь. Уг нь үндэсний эв нэгдэл, тусгаар тогтнол гэх сэдвүүдээр улс төр хийж болдоггүй. Ингээд нэг хэсэг нь захиалгат нэвтрүүлэг хийж, нөгөө тал нь өөрсдийгөө өмөөрч хариу нэвтрүүлэг хийгээд байх хэрэг үү. Иргэд талцаад зодолдоод эхэлвэл хэн салгах юм, УИХ-ын гишүүд очиж салгах уу...

..Улс төрд сайн соёл төлөвшиж байсныг өөрөө эвдэж байна. Захиалгат нэвтрүүлэг бүр үнэн байдаггүйг бид мэднэ. Үзэл бодол нь төлөвшөөгүй хүүхэд залуус үзэж харж байгааг ойлгох хэрэгтэй. Телевизийн дэлгэц, айлын хойморт цус шинжлээд сууж болохгүй. Зарим нь бодож болох юм, ганц нэвтрүүлэг хийгээ л биз гэж. Гэвч ийм биш юм. Үр дүн нь эерэг биш юм. Төмөр замын бодлогын хувьд Монгол Улс бодлоготой. Энэ асуудлыг өөрөө салбарыг нь хариуцаж байсан сайдын хувьд мэдэж байх ёстой.  Өөрт чинь бүх боломж байсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Хэдэн газрын зураг үзүүлж, эвлүүлэг хийгээд асуудал шийдэхгүй. Бид зөвхөн урд хөрш рүү ачаагаа зөөх гээд байгаа юм биш. Гурав дахь хөрш рүү дамжуулан гаргах бодлого ч бий. Ямар улс руу гаргаж байгаа тэр улсынхаа царигийг тавина гэсэн үг. Монгол Улс бол ОХУ, БНХАУ-ын дунд байрладаг. Хөдлөшгүй үнэн бол хөрш гэдэг. Аль аль талын ашиг сонирхлыг харилцан хүндэтгээд дээд хэмжээнээс эхлээд бүхий л түвшинд харилцаагаа үргэлжлүүлж байна. Гадаад бодлогын хувьд Монгол Улс нэгдмэл бодлоготой байх ёстой" гэсэн юм. Уулзалтын дараа Х.Баттулга гишүүнээс ямар нэгэн тайлбар авах гэсэн боловч тэрээр ордныг орхин гарч явсан юм. Харин тэрээр уулзалтын дараа өөрийн Твиттер хуудаснаа “Хөршөө мууллаа гэх юм...түхээ л ярьсандаа уг нь...түүхээ мартах уу?... “ хэмээн жиргэжээ.

Х.Хулан

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.