Мөөгөнцөрт идүүлсэн Монголын төр

Twitter Print
2021 оны 06-р сар 21-нд 13:28 цагт
Мэдээний зураг,

Ард түмэн ядуурал, ажилгүйдэл, өвчин халдварт хүчин мөхөстөх хэмжээнд хүрч байна.

Ийм үед ухаалаг төрийн бодлого илт үгүйлэгдсээр,

Сонгуулийн шоу, одон тараалт, одонгийн цайллага, монгол хүний амь насыг хутганы ирэн дээр тавьж, үнэгүйдүүлж орхилоо.

Эрсдлийн тооцоололыг аль хоёр жилийн өмнөөс тооцож, хааж хорьж, ангаахайн амрүү өт хийх мэт торгоож байсаар өдий хүрсэн ч алсын хараагүй, амиа аргацаасан байдал өдөр бүр арван хүний алтан амь үрэгдэх хэмжээний сул дорой байсныг ил болгов.

Яахаа мэдэхгүй хий самгардсан, толгойгүй шийдвэрүүд чинь өнөөдөр айл бүхэнд, энгийн иргэд, ялангуяа үр хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд хөгшид буурайст хүнд цохилт өглөө.

Эхнээсээ сүргийн дархлаа тогтоох гэж дэлхийгээрээ тэмцэж байхад зөнд нь орхихгүй яасан юм.

Тухайн үеийн вирус хүртэл мутац хувирал бага байсан.

Эдийн засаг даацтай байсан.

Одоо дэлхий амар амгалан тайван төрхөндөө бага багаар орж, хөл хорионы дэглэм суларч байхад Монгол дэлхийн ад болж тусгаарлагдаж байна.

Амь амиа бодоод чадалтай нь амьд үлд, чадвар дорой ядуу, хөгшин нь Үх!

Улс орон л юм бол эрсдэлээ тооцоолох байсан.

Сүржин эхлээд гурван хоногийн дараа даржин сураг алдарч мартуулах амиа зогоосон хууль дүрмээр өнөөдрийг хүрч маргаашийг барж суудаг.

Хоёр их гүрний дунд байдаг ч өнөө хүртэл тусламж гуйхаас хэтрэхгүй дипломат бодлого барьж ирсэн.

Боловсорсон сайд, их хурлын гишүүд огт байхгүй нь илт харагддаг.

Ухаантай үг хэлэх гэсэн хөгийн амьтад жүжиглэж байгаа нь харагддаг.

Ард түмний нэр барьж гарч ирсэн хэн бүхэн өөртөө ашиг олж, хөрөнгөжин нэг л мэдэхэд суудал сандлын төлөө шунамгайрч өөрийгөө ямар байснаа мартчихдаг.

Нийгмийг эрүүл байлгах ёстой салбарууд үхээнц дорой мэргэжилтнээр чигчигдэж, эргээд хортой вирус үйлдвэрлэгчид болсон.

Эрүүл мэндийн салбарт ковидоос өөр өвчингүй мэт бусдыг илт доош нь хаясан

Эмч, эмнэлэгийн дунд доод мэргэжлийн ажилчдаа бид дахин жил, магадгүй түүнээс дээш хугацаанд нойр хоолгүй зүтгүүлбэл монголын эрүүл мэндийн салбар мөхөлд хүрэх дайтай эрсдэл учрахаар байна.

Эмч эрдэмтдийн үгийг үл ойшоодог, дээрэнгүй ханддаг нь болж өнгөрсөн сонгууль, ерөнхийлөгчийн өдөр өнжихгүй тараасан одон, олон нийтийн үйл ажиллагаанаас илт харагдаж байна.

Өдөр бүр арваараа насан эцэслээд байвал үлдэх нь хэд бол 3 хан саяас...

Р.Сайхан-Уул

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.