АНУ: ОХУ Украин руу довтлох шалтаг хайж байна

Twitter Print
2022 оны 02-р сар 18-нд 11:38 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкений таамаглаж байгаагаар ОХУ одоогийн байдлаар Украин руу довтлох, агаараас цохилт өгөх шалтаг боловсруулж байгаа аж.

Өнгөрсөн пүрэв гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ОХУ-ын цэргийн ажиллагаа хэзээ ч эхлэж магадгүй хэмээн мэдэгдсэн билээ.

Нөгөө талаас ОХУ, Украины асуудлыг дипломат харилцаагаар шийдэх боломж байгаа гэдгийг тэрээр онцолсон юм.

Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдэд ОХУ Украин руу довтлохын тулд хэд хэдэн шалтгаан боловсруулж байгаагийн дотор оросууд өөрийн нутаг дэвсгэр дээрээ алан хядах хуурамч ажиллагаа зохион байгуулах, иргэдийг олноор нь оршуулсан булш гэнэт илрүүлэх, Украины энгийн иргэдийн эсрэг агаараас дроны халдлага эсвэл бүр химийн зэвсгийн халдлага зохион байгуулах зэрэг хувилбарууд байх боломжтой гэжээ.

Ингэснийхээ дараагаар ОХУ-ын засгийн газар Украин дахь оросуудаа хамгаалах тухай шуурхай хурлыг зарлаж, ОХУ Украин руу агаараас довтлож эхлэх аж.

ОХУ-ын зүгээс Вашингтоны энэхүү мэдэгдэл нь ямар ч үндэслэлгүй гэдгийг онцолж, АНУ нөхцөл байдлыг улам дордуулж байна хэмээн буруушаажээ.

АНУ-д төвтэй Maxar Technologies компанийн энэ сарын дундуур хиймэл дагуулаас авсан зурагнуудаас Украин улсын ОХУ болон Беларусьтай хиллэдэг бүс нутагт ОХУ-ын арми байршиж байгааг харж болох ч эдгээр зургууд нь ОХУ Украин руу довтлох гэж буйг нотлох баримт биш гэдгийг ажиглагчид онцолж байна.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • matilda

      (197.234.221.42) 2019-11-20 16:20
      • 0
      • 0

      Сайн байцгаана уу ноёнтоон Бид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлээрэй. Бидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com whatsapp: +33 7 52 89 40 37

      Хариулах