Анхнаас нь туйлдаад унахаас нь өмнө л хайрлаж байх ёстой юм байна шүү, эд эрхтэн бүрээ

Twitter Print
2021 оны 06-р сар 21-нд 12:00 цагт
Мэдээний зураг,

Хүний биеийн эс бүхэн ухамсартай... Яг л хараахан хөгжиж амжаагүй нялх хүүхдийнх шиг гэмээр.

Хэрвээ бүх эд эсээ сэрээж идэвхжүүлж чадвал бидэнд маш их нөөц, потенциал бий. Юуны түрүүнд өөрийгөө эрүүлжүүлэх, хуримтлагдсан хуучин, хорт бодисоо гадагшлуулж эхэлдэг (детокс). Залуужиж шинэчлэгдсэн эсүүд маань маш идэвхтэй ажиллаж эхэлдэг. Өөрөөр хэлбэл бие эрүүлжиж залууждаг. Багахан унтаж их ажилласан ч цаана нь дасгал хийж дуртай зүйлдээ зарцуулах энергитэй л байх жишээтэй.

Юуны түрүүнд эрүүл ус ууж сурах хэрэгтэй. Энэ бол маш чухал. Өөрөөр хэлбэл эс бүхний дотоод шингэн зөв бүтэцтэй эрүүл уснаас бүтсэн байх хэрэгтэй.

Бүх биеийн эс бүхэнд хүрч сэрээх гол арга нь амьсгалын дасгал юм. Түвдийн Түммо бясалгал үүний тод жишээ. Орчин үед Шри Шри амьсгалын дасгал гэх мэт олон дасгал бий. Миний хувьд Голландын Вим Хофын хөтөлдөг амьсгалын дасгал таалагддаг.

Дараагийн нэг арга бол хүн ухамсартайгаар, анхаарлаа төвлөрүүлэх аргаар өөрийн биеийг эд эс бүхнээ идэвхжүүлэх арга. Энэ нь тайван тухтай, чимээгүй орчинд өөрийн биеийн эрхтэн бүрийг ээлж дараалан анхаарлын төвд авч тэр эрхтэнээ ажиглан, харилцан ярилцаж, чамд хариу үл нэхэн үйлчилж буйд нь талархаж хайрлах юм. Тэд яг л нялх хүүхэд мэт гэсэн шүү дээ. Хэрвээ тэдэнтэй тэгж сайхан харилцвал эрүүлжиж, үйл ажиллагаа нь идэвхждэг нь тогтоогджээ. Уг нь бол тархинаас өгч буй бүхий л даалгаврыг үг дуугүй дагадаг л даа. Бид чинь энэ биеэ гаргуунд нь хаячихаад л галзуураад байдаг болохоос биш уг нь бас хайр халамжаар дутаж л байдаг юм шүү наад лимиттэй эд эрхтэн чинь.

Анхнаас нь туйлдаад унахаас нь өмнө л хайрлаж байх ёстой юм байна шүү.

Уламжлалт анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.