Ухаалаг утас нянгийн бохирдол ихтэй байдаг

Twitter Print
2019 оны 09-р сар 19-нд 11:30 цагт
Мэдээний зураг,

Ухаалаг гар утаснууд эзнийхээ элдэв нянгаар дүүрэн байдгийг Америкийн эрдэмтэд тогтоожээ. Судалгаагаар, бидний "хурууны хээ"-нд байдаг нянгуудын 80-аас илүү хувь нь гар утасны дэлгэцэн дээр үлддэг байна.

Хувийн эд зүйлс, ялангуяа, гар утсаар дамжин нян тархдаг байж магадгүй гэж "Peer J" цахим хуудаст нийтэлжээ.

Гар утас хэрэглэгчид өдөрт дунджаар 150 гаруй удаа утсандаа хүрдэг гэсэн судалгаа байдаг.  Бидний биед байдаг бүх төрлийн бичил организмууд гар утасны дэлгэцэн дээр мөн байдгийг эрдэмтэд тогтоожээ. Эдгээр нь цаашдаа хүний бие дэх  нууцлагдмал нянгуудыг олж илрүүлэхэд тус дөхөм болно гэж судлаачид үзэж байна.

Эрчүүд, эмэгтэйчүүдийн аль аль нь гар утаснаасаа нян авч, мөн утсандаа нян халдаадаг ч энэ нь эмэгтэйчүүдэд илүү ажиглагддаг ажээ.

 

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.