Хонгор сумыг хордуулсан Д.Хаянхярваа гишүүний хэргийг шийдэх боломжгүйд бухимдав

Twitter Print
2014 оны 06-р сар 26-нд 17:54 цагт
Мэдээний зураг,

2007 оноос Дархан-Уул аймгийн Хонгор сумын ард иргэд, мал нь химийн бодист хордсон мэдээлэл гарч байсан. Энэ талаар ч Иргэний нийгмийн хөдөлгөөнүүд дуу хоолойгоо нэгтгэн тэмцэхээ ч илэрхийлж байсан. Гурван хөлтэй унага, хоёр толгойтой тугал төрсөн, химийн бодист хордсон эхийн хэвлийд байх ураг хүртэл амьгүй болж байсан харамсмаар гашуун түүх ч бий.

Энэ түүхийг эргэн санаж өчигдөр Иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд хэвлэлийн хурал зарласан. Улсын их хуралд гишүүнээр суусан Д.Хаянхярвааг хэргээс мултрахгүй хэмээн санаж байсан ард иргэдийн таамаг талаар өнгөрөв. Учир нь УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Ж.Батсуурь нартай холбоотой хэргүүд мөрдөн байцаалтын ажиллагаа нь дууссан ч улсын их хурлын гишүүний бүрэн эрхээр хаацайлан цаашид шийдвэрлэгдэх аргагүй болсон гэж Прокурорын газраас тайлбар хийсэн.

Энэ мэдээллийг сонссон Иргэний хөдөлгөөнүүд өөрсдийн үзэл бодлоо ийнхүү цахим ертөнцөөр илэрхийлж эхэллээ.

 

Х.Хулан

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.