
Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Х.Бат-Ялалтыг яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлснийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хэлэлцсэн юм.
Улмаар Х.Бат-Ялалтад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах явцад тэрээр 2020 оны гуравдугаар сарын 11-ний өдрийн 187 дугаартай, мөн сарын 13-ны өдрийн 198 дугаартай, гуравдугаар сарын 17-ны өдрийн 215 дугаартай прокурорын дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсуудаар хэргийн материал танилцуулах зорилгоор дуудсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй болох нь хэрэгт авагдсан баримтууд, мөрдөгчийн тэмдэглэл зэргээр нотлогдон тогтоогдсон гэж үзсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “...прокурорын мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тохиолдолд шүүх яллагдагчийг цагдан хорих шийдвэр гаргана” гэж заасан бөгөөд дээрх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах прокурорын саналыг шүүх хүлээн авч, Х.Бат-Ялалтыг яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзэн энэ сарын 27-ны өдрийн шүүгчийн захиарамжаар яллагдагчаар 1 /нэг/ сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм.
Гэвч шүүгчийн захирамжийг Х.Бат-Ялалт зөвшөөрөөгүй бөгөөд түүний өмгөөлөгч С.Даваасүрэн шүүхэд гомдол гаргасныг өчигдөр буюу гуравдугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцэж, шүүх хуралдаанд яллагдагчийн өмгөөлөгч С.Даваасүрэн болон Х.Бат-Яллалт нарыг оролцуулсан байна. Улмаар хийж 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 75/Я дугаартай яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамж нь хууль ёсны үндэслэлтэй гэж үзсэн тул Ерөнхий шүүгчийн захирамжаар гомдлыг хангахгүй орхиж, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээн шийдвэрлэлээ.
Г.Ганаа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(107.72.162.131) 2020-03-31 14:30Arai ch dee ard tymnii toloo duugarsan zaluuchuudiig nuhchin darvhih um bna l daa
Хариулах
Зочин
(107.72.162.131) 2020-03-27 19:11Erdenechimeg bolood l ogch gene
Хариулах
Зочин
(107.72.162.131) 2020-03-27 19:11Erdenechimeg bolood l ogch gene
Хариулах