Рауль хамгийн их гоол оруулсан ч Роналду түүнээс илүү

Twitter Print
2014 оны 06-р сар 26-нд 16:46 цагт
Мэдээний зураг,

Португалын шилдэг хөлбөмбөгч К.Роналду “Аваргуудын лиг”-т 103 тоглолт хийхдээ 67 гоол оруулжээ. Энэ нь тус тэмцээний бүх цаг үеийн мэргэн буучдын жагсаалтын гуравт орох үзүүлэлт юм. 1955 оноос эхтэй Европын клубуудын хамгийн нэр хүндтэй “Аваргуудын лиг”-ийн тэмцээнд “Реал Мадрид”-ын домогт довтлогч Рауль 144 тоглолтонд 71 гоол оруулсан бол “Барселона”-гийн хүүхдийн академийн бүтээгдэхүүн Л.Месси 86 тоглолтонд 68 гоол оруулсан аж. Мөн “Хар ирвэс” хочит Португалын Эйсибо 64 тоглолтонд 47 гоол, “Ювентус”-ын амьд домог А.Дель Перо 92 тоглолтонд 44 гоол, “Манчестер Юнайтед”, “Реал Мадрид” клуб тоглож байсан Голландын Р.Ван Нистелроой 81 тоглолтонд 60 гоол, Укарайны бүх цаг үеийн шилдэг довтлогч А.Шевченко 116 тоглолтонд 59 гоол, “Арсенал”-ын Т.Анри 115 тоглолтонд 51 гоол, “Реал Мадрид”-ын А.Де Стефано 58 тоглолтонд 49 гоол, “Милан”-ы Ф.Инзаги 85 тоглолтонд 50 гоол оруулжээ.

Рауль бүх цаг үеийн рекордыг олон жил эзэмшсэн. Харин түүний амжилтыг К.Роналду, Л.Месси нар эвдэх нь цаг хугацааны асуудал боллоо.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.