
ХИЙ МАХБОДТОЙ ХҮН ГОЛЧЛОН ИНГЭНИЙ СҮҮ, БАЯСЛАГ, ЗӨӨХИЙ, ААРУУЛ, ААРЦ ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ
Хүний биеийг уламжлалт эмнэлгийн онолоор бол хий шар бадгана гэж 3 махбод бүрдүүлдэг. Шар нь элэг цөсийг шүтэн биеийн дунд хэсэгт оршино. Бадган нь тархинд шүтэн биеийн дээд хэсэгт оршино. Харин одоо миний голлон ярьж тайлбарлах гээд байгаа хий нь эрүүл үедээ доод биед голлон орших бөгөөд 5 цул эрхтнээс зүрхэнд, 6 сав эрхтнээс гол судал, олгойд /бүдүүн гэдэс/, 7 тамираас ясанд,5 эрхтнээс чихэнд голлон оршино, арвидан хямарсан хий дээш хөөрдөг гэж үздэг төдийгүй үнэхээр ч хий арвидан хямарч өвчин үүссэн үед эдгээр эрхтнүүдэд өвчний шинж голлон илэрдэг.
Голын хий өвчин нь: - Айж сандрах, амархан цочих , толгой эргэх , нүд эрээлжлэх , заримдаа дайвалзаж ухаан балартах , амьсгал давчдаж цээж бөглөрөх мэт болох , хэвлийгээс ямар нэг юм гүйж хоолой бөглөрөх гэж байгаа мэт санагдах , хий огих , хэхрэх , зогисох , юм залгих үед хоолой дээр тээглэх , гэдэс дүүрэх , сэтгэл санаагаар унах , нойр хоол алдагдах , удаан өлсөх буруу хоолны дэглэм , стресс , унгах хэхрэх үед бие амрах мэт болох зэрэг шинжээр илэрдэгХий өвчний үед өөрт нь их зовиуртай байх мөртлөө шинжилгээн дээр бодитой өөрчлөлт илэрч гардаггүй онцлогтой. Монголчууд эрт дээр үеэс зун намрын халуун улиралд сэрүүн чанартай ямааны махаа хэрэглэ , өвөл хүйтэн сэрүүний улиралд халуун чанартай адууны махаа хэрэглэ , үхрийн мах тэгш чанартай учир аль ч улиралд хэрэглэж болно , харин хавар хий хөдөлдөг учир хий дарах үйлдэлтэй хонины махыг хүнсэндээ хэрэглэн даарах өлсөхийг цээрлэн явах учиртай гэж үе дамжин сургаж ирсэн нь ийм учиртай билээ.
Голын хий өвчний үед бүлээн тослог шимтэй идээ ундаа хэрэглэн тайван байх шаардлагатайгаас гадна уламжлалт эм тан , зүү , төөнүүр , халуун тосон бариа , бүх биеийн зөөлөн тосон бариа зэрэгээр эмчилгээ хийлгэвэл зохимжтой юм.
Хий махбодтой хүний голчлон хэрэглэхэд тохиромжтой идээ ундаа нь хамгийн нүнжигтэй тослог, хүнд, халуун, зөөлөн чанар бүхий амтлаг, исгэлэн, давслаг амттай идээ ундаа байдаг.
Үүнд: Хар будаа, болгосон овьёос зэрэг үрийн зүйлс, үнээ, хонь, ямаа, ингэний сүү, бяслаг, зөөхий, ааруул, өрөм зэрэг цагаан идээ
Хонь, адуу, сарлаг, тахианы мах, загас, нөөшилсөн шар, цагаан тос, өөхөн тос, чөмөгний тос, Сонгино, саримс, гогод, төмс, лууван, манжин, улаан байцаа, далайн ногоо, усан үзэм, гадил, ханборгоцой, манго, самар, анар зэрэг жимс, тараг, халуун ус, халуун цай, сүүтэй цай, дарс зэрэг идээ ундаа орно.
Шар махбодтой хүний голдуу хэрэглэхэд зохистой хүнсэнд: цагаан будаа, сагаг, арвай, үнээ, ямааны сүү, ээзгий, өрөм, цэгээ, ааруул, шинэхэн цөцгийн тос, шар буурцагны тос, төмс, лууван, өргөст хэмх, ногоон вандуй, шанцай, улаан байцаа, жүрж, алим, тарвас зэрэг хүнс.
Бадгана- махбодтой хүний голдуу хэрэглэхэд зохистой хүнсэнд: цагаан будаа, монгол амуу, арвай, ямааны сүү, ээзгий бяслаг, зөөхий, өрөм, ааруул, хонь, ямаа, тэмээ, тахианы мах, загас, сонгино, саримс, гогод, төмс, лууван, манжин, ногоон чинжүү, хар повоор, улаан лооль, залуу улаан манжин, жүрж, алим, үзэм, чацаргана, анар зэрэг жимс, айраг, тараг, пиво, буцалгасан халуун ус, халуун цай, хар повоор, сүгмэл, шанцай, лиш, гоньд зэрэг хүнс орно.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.