Жүжигчин О.Долгор СТА боллоо

Twitter Print
2013 оны 11-р сар 08-нд 17:00 цагт
Мэдээний зураг,

“Үл таних эмэгтэй”, “Өдөр өдрийн нар”, “Ану хатан”, “Микроны босс” зэрэг кинонд туслах болон гол дүр бүтээсэн чадварлаг жүжигчин бол О.Долгор. Тэгвэл тэрбээр хамгийн сүүлд УДЭТ-ын жүжигчин С.Болд-Эрдэнийн найруулсан “Хөлтрөг” хэмээх  сэтгэхүйн аймшгийн уран сайхны кинонд тоглосон юм. 

Уг киноны нээлт өнөөдөр “Тэнгис” кино театрт болж байгаа бөгөөд энэ үеэр жүжигчин О.Долгорт Соёлын тэргүүний ажилтан хэмээх цолыг ССАЖ-ын сайдын зөвлөх Ц.Төмөрбаатар гардуулан өглөө. Даруухан бас ялдамхан төрхөөрөө үргэлж олны хайр энэрлийг татдаг авьяаслаг жүжигчин маань ийнхүү СТА гэх эрхэм цолоор энгэрээ мялаалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.