Малайзын осолдсон онгоцыг Энэтхэгийн далайн гүнээс хайна

Twitter Print
2014 оны 06-р сар 26-нд 15:03 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн гуравдугаар сарын 8-нд Малайзаас ниссэн агаарын тээврийн “MH370” онгоц 239 зорчигчийн хамт одоог хүртэл олдохгүй хэвээр байгаа. Уг явдал дэлхийн агаарын зорчигч тээврийн түүхэнд тохиолдож байгаагүй хачирхалтай үйл явдлын тоонд зүй ёсоор орсон. Гурван сар гаруй хугацаанд тасралтгүй эрэл сурал хийн алга болсон онгоцны сэг зэм байж болзошгүй биетүүд олдсон тухай өнгөрсөн долоо хоногт “CNN” агентлагийг дэлхий нийтэд мэдээллэсэн.

Өчигдрийн мэдээллээр эрэн хайх ажиллагааг “МН370” сүйрсэн онгоцны сэг олдсон гэх Энэтхэгийн далайн орчимд эрчимтэй эхэлжээ.

Эрэн хайх ажиллагааг урьд нь аврагчид зөвхөн далайн гадаргууд орчим самналт хийж, хиймэл дагуулаас авсан мэдээллээр Австрали, Малайзын эргийн орчим хайж байсан аж.

Харин  шинээр эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байгаа бөгөөд энэ удаад Энэтхэгийн далайн орчимд 60 мянган квадрат метр талбайг зурж, заасан бүст байж болзошгүй далайн гүнд шумбагчид эрлийн ажиллагаанд оролцож байгаа. Мөн алга болсон онгоцыг 60 мянган квадрат талбайд хайхдаа урьд нь эрлийн ажиллагаа явуулсан цэгүүдэд самналт хийхгүй гэдгийг Австралийн Шадар сайд Варрес Труюсс мэдэгдлээ.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.