Кёкүшюүзан Д.Батбаяр, МУГЖ Т.Баясгалан нар “мөнгө угаах” гэмт хэргээр шалгагдаж байна

Twitter Print
2020 оны 02-р сар 18-нд 13:35 цагт
Мэдээний зураг,

Тэд 2014 онд дархан цаазат Богд хан уулын тусгай хамгаалалттай газарт “Ахмадын амралт сувилын цогцолбор” барих, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх нэрээр Дархан цаазат Богд хан уул болон Яармагийн дэнжид их хэмжээний газрыг тухайн үеийн БОАЖ-ын сайд С.Оюунаас авчээ.

Гэвч, авсан газраа зориулалтын дагуу ашиглаагүй, орон сууцны хороолол барьж, бусдад зарж, их хэмжээний мөнгө угаасан хэргээр Эрүүгийн цагдаагийн газар, АТГ-аас хамтарсан ажлын хэсэг гарч шалган, яллагдагчаар татсан байна. Улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгуйн тулд Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхээс Д.Батбаяр болон түүний эхнэр Т.Баясгалан нарын хилээр гарах эрхийг хязгаарлажээ. Тэдний тусгай хамгаалалттай газарт авсан газрууд нь:

1. Кёкүшюүзан Д.Батбаярын төрсөн дүү Д.Аззаяагийн “Ногоон хана” ХХК-ийн нэрээр Чулуутын аманд 8 га газар

2. Кёкүшюүзан Д.Батбаярын төрсөн дүү Д.Аззаяагийн нөхөр Д.Анхбаярын байгуулсан “Том Анхаа” ХХК-ийн нэр дээр Богд уулын Арцатын аманд 8.7 га газар

3. МУГЖ,Т.Баясгалангийн ээж Ж.Жавзандуламын дүү Ж.Жагиймаагийн нэр дээрх “Ногоон шүр” компанийн нэрээр тус аманд 5 га газар

4. МУГЖ Т.Баясгалан “Зэсэн тал” ХХК байгуулж, Чулуутын аманд 10 га газар

5. “Гэгээн талбай” ХХК-ийн нэрээр Ташгайн аманд 21 га газар

6. “Өлзийт голын эх” компаниар дамжуулан Арцатын аманд 5 га газар

тус тус авч, хууль зөрчин орон сууц барьж, бусдад худалдан борлуулж мөнгө угаасан байж болзошгүй хэргээр шалгаж эхэлжээ. Дархан цаазат газарт аялал жуучлал, амралт зугаалгаас бусад зориулалтаар газар ашиглахыг хуулиар хориглосон байдаг билээ. 

Сэтгүүлч Б.Отгон

2020.02.18

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.179.24.158) 2020-02-13 09:41
      • 0
      • 1

      Ёо2 ямар ханаж цаддаггуй шуналын туламнууд юм Олны танил хумуус бас Нэр тор ёс суртахуун , зов улгэрлэх уурэг хариуцлага бусадтай харьцуулбал илуу ондор баймаардаа гэтэл ийм шуналаа дийлэхгуй шившгийн байж яаж чадаж бнаа Хууль бус хийсэн бухнийг нь хурааж улсын орлого болго тэгэж байж л шуналд хязгаар бх ёстойг хуулийг хун бур ижил тэгш мордох зарчимтайг ойлгох биз Арчаагуй шуналууд

      Хариулах

    • Зочин

      (122.201.21.250) 2020-02-13 08:31
      • 0
      • 1

      Хотын удирдлагуудыг давхар шүүхэд өгөх хэрэгтэй яахлаараа ийм олон газар нэг хүнд өгдөг бнаа . Энэ Батбаяр ямар шуналтай нөхөр вэ

      Хариулах

    • Иргэн

      (103.229.122.143) 2020-02-13 16:55
      • 0
      • 1

      Энэ ховдынхон угаасаа хэмжээ ёроолоо мэдддэггүй нүгэлтэй ховдог нөхдүүд байгаа юм. Тэр ээбийг хар л даа, тагчийчихаад хэмжээнээсээ санаанд багтаамгүй ёроолгүй сав шиг ховдог мөртлөө таггүй сав шиг задгай пан гөрж хошгируулдаг авьяастай ховдог ховдын хүү байсан, одоо өвгөн болсон байж ханаж цадахгүй л дайраад байгаа юм

      Хариулах