
АТГ-аас Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татан, түүний хаана байгааг тогтоолгохоор Интерполд ханджээ.
Энэ талаар АТГ-ын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах ажилтан, ахлах комиссар Т.Баярхүү "Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг төрийн тэргүүнээр сонгогдож ажиллаж байх хугацаандаа Ерөнхийлөгчийн тухай хууль болон бусад хуулийг зөрчиж Худалдаа хөгжлийн банк, түүний охин компаниудад давуу байдал олгосон үйлдэлд нь Нийслэлийн прокурорын газраас 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр яллагдагчаар татсан.
Мөн оффшор бүстэй холбоотой, Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг доройтуулсан гэх үйлдлүүдэд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд шалгаж байгаа. Хэрэг шалгах ажиллагааны явцад түүнийг дуудан ирүүлэх шаардлага бий болсон. Гэвч Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 2019 оны аравдугаар сарын 7-нд Монгол Улсын хилээр гарсан байна. Үүнээс болж зарим ажиллагаа хийгдэх боломжгүй болсон. Тиймээс 2020 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр АТГ-аас Ц.Элбэгдоржийн байгаа газрыг тогтоолгохоор ЦЕГ-ын Интерполын үндэсний төвд хандаад байна" гэх тайлбар өгсөн байдаг.
Тэгвэл Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн твиттер хуудастаа "Жиргээ хараагүй хэд хонож. Бөх барилдахгүй, сэтгүүлчдийг дуудаж байцаасан, намайг хайж байгаа гэнэ. Би хуулийн байгуулагад хаана, ямар ажилтай яваа мэдээллээ өгсөн юмсан. Намайг хайх хэрэггүй. Би удахгүй очно. Байршил тогтооход заавал Интерполоор яахнав, дижитал ертөнц шүү дээ" хэмээн жиргэсэн байна.
Өмнө нь АТГ-аас Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн асуудлаар мөн Инперполд хандаж байсан бөгөөд уг хүсэлтийн дагуу Ч.Сайханбилэгийг 2019 оны наймдугаар сарын 26-нд АНУ-ын хилээр орсныг тогтоож байсан билээ.
Г.Ганаа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
ZOCHIN
(202.9.46.232) 2020-02-15 18:10ene yagaad hudlaa tsag hojood ywna BE?
Хариулах
зочин
(202.179.26.92) 2020-02-15 17:45Оргож босоод ичихдээ нэг их юу ч болоогүй дүр эсгэж дээ.Ноён Элбэгдорж дариухан шалгуулчихаад Монголын хууль хүчний байгууллагуудын ажил хэрэгч чанарыг ард түмэнд таниулаад өгмөөр юм.
Хариулах
Зочин
(202.179.31.106) 2020-02-15 14:45Энхбаяр шиг оймсоо гозойлготол үзээд очоод шалгуулчихгүй арчаагүй амьтан бол, монгол улсын төрийн тэргүүн, ерөнхий сайдаар ийм амьтад сонгогдож чадаад байгааг ойлгохгүй юм.
Хариулах