
Урт наслах нууцад гэдэсний орчин нөлөөлөх түлхүүр. Хоол боловсруулах эрхтэн тогтолцооноос бүдүүн гэдэс бол бидний хоёр дахь тархи гэж хэлж болохоор тархины үйл ажилгаанд нөлөөлдөг болохыг судлаж байгаа ба судалгаа дөнгөж 5 дахь жилдээ явагдаж байгаа цаашид 20 жил судалгаа явагдвал илүү их юм батлагдах гэнэ.
Бүдүүн гэдсэн дэхь бактерийн орчинг тэнцвэржүүлж түүнийг тогтмол хадгалах явдалд нөлөөлөх хүчин зүйл нь та бидний хоол хүнс юм. Тиймээс хоол хүнсийг тэнцвэрт байдлыг бодолцон хүртэж байх нь маш чухал аж.
Нилээд олон сонирхолтой тайлбар байгаагаас хэн бүхэн хийж чадах нэгэн массаж танилцуулмаар санагдлаа.
Ваннд усанд орохдоо бүлээвтэр халуун усанд хэвтэж, хэвлийдээ массаж зөөлөн базалж хийнэ. Тэгж хийхдээ зураг дээрх хүний гар байгаа хэсгүүд нь хөдөлгөөн сул байдаг хэсгүүд учраас хөдөлгөөнийг дэмжин зөөлхөн базлаж массаж хийх хэрэгтэй гэнэ. Ингэснээр халуун усанд гэдэс дулаацмагц хөдөлгөөн нь сайжрах тул ваннд орохдоо хэвлийн массаж хийвэл үр дүнтэй.
Гол зүйл нь хоол хүнс маань эрүүл, тэнцвэртэй байж хөдөлгөөнтэй идэвхитэй амьдрах тухай шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбар байна.
Япон эх сурвалжаас орчуулсан:
Лхагвадорж овогтой Энхтуяа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.