"Хааны эрэл"-д хээрийн сургуультай сэтгүүлчид танилцана

Twitter Print
2014 оны 06-р сар 26-нд 13:06 цагт
Мэдээний зураг,

“Khaan Quest-2014” хээрийн сургууль энэ сарын 20-нд Тавантолгойн бэлтгэл сургуулилтын баазад эхэлсэн. Энэхүү сургууль нь 23 орны 1300 гаруй цэргийн албан хаагчдын мэргэжлийн ур чадвар, олон талт үүрэг гүйцэтгэх бэлэн байдал, сэтгэлзүй, бие бялдрын бэлтгэлжилтийг дээшлүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Тухайлбал, команд-штабын сургууль, хээрийн сургалт дадлага нь энхийг дэмжих ажиллагаанд оролцох салаадын ур чадварыг дээшлүүлж, олон үндэстний цэргийн албан хаагчид төрөл бүрийн зэвсгийн систем, тактиктай танилцаж, сургалтын найман цэгт хичээлллэж байна.

Мөн олон орны 60 орчим эмч нараас бүрдсэн эмнэлэгийн баг нь Улаанбаатар хотын СХД-ийн 6000 орчим иргэнд эрүүл мэндийн үзлэг үйлчилгээ үзүүлэх юм байна.

Маргааш Тавантолгой цэргийн сургалт, бэлтгэлийн баазад Монгол-Японы цэргийн инженерүүдийн хамтарсан сургалтаас гадна бэсрэг наадам зохиох юм байна. Батлан хамгаалах яамнаас тус хээрийн сургуулийн явц болон үйл ажиллагаатай танилцуулахаар сэтгүүлчдийг авч явах юм байна. 

 

Х.Эрдэнэсолонго

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.