Үдэлт /гунигт түүх/

Twitter Print
2014 оны 10-р сар 23-нд 12:32 цагт
Мэдээний зураг,

Японы Нагасаки хот дээр унасан атомын бөмбөгийн дэлбэрэлтээс үүссэн гамшигт сүйрлийг баримтжуулахаар гэрэл зурагчин Joe O’Donnell арлын улсад яаравчлан иржээ. 

1945 оны 9-р сараас эхлэн Японы баруун хэсгээр уйгагүй явсан тэрээр гэмгүй иргэд, үхэгсэд, сүйдсэн барилга гээд сэтгэл өвдөм зургуудыг хальснаа буулгасан байна. 

"Охин дүүгээ үүрсэн, 10 орчим насны жаал хүүр шатаадаг газар руу явж байхтай би тааралдав. Тэр үеийн япон хүүхдүүд дүүгээ үүрээд тоглож явах нь хэвийн үзэгдэл байсан ч энэ хүү бусдаас өөр байлаа. Чухам яагаад энд ирсэн нь царайнаас нь илт. Хөл нүцгэн алхах хүү унтаж буй бололтой толгой нь гэлжийчихсэн жаахан дүүгээ нуруундаа үүрчээ.

Гэтэл цагаан маск зүүсэн эр өнөөх хүү дээр ирээд дүүг нь тогтоон уясан оосрыг үг дуугүй тайлав. Энэ үед л би бяцхан охиныг аль хэдийн өөд болсныг ойлгосон юм. Нөгөө эр дүүгийнх нь гар, хөлнөөс бариад галд хийх үед хүү галын дөлийг хараад хөдөлгөөнгүй зогсонгоо дээд уруулаасаа цус гартал хазаж байсан сан. 

Нар жаргах мэт галын дөл доошлоход хүү эргэж хараад чимээгүйхэн явсан даа" хэмээн Joe O’Donnell хожим нь ярьжээ. 

Нэг зураг – Нэг түүх #15
Гэрэл зураг мянган үгний хүчтэй.

Энэхүү гунигт түүхийг өгүүлсэн "Grave of the fireflies" буюу "Гэрэлт цох минь баяртай" киног эндээс хүлээн авч үзээрэй.

Эх сурвалж: National Geographic Mongolia

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.