ЭЗХЯ-нд байрлуулсан нууц камер АТГ-ын ажиллагаа байж болзошгүй

Twitter Print
2014 оны 06-р сар 26-нд 12:18 цагт
Мэдээний зураг,

ЭЗХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Шинэбаатарыг тагнаж байсан талаар энэ сарын 24-нд тэрээр сэтгүүлчдэд мэдээллэсэн. Түүний ажлын өрөөнөөс камер болон сонсох төхөөрөмжийг Тагнуулын Ерөнхий Газрын алба хаагчид илрүүллэн хэрэгт холбогдуулан хураан авсан билээ. Тус чагнах, сонсох, дүрсжүүлэх төхөөрөмж АТГ-ын Гүцэтгэх ажиллагаа байж болзошгүй гэсэн мэдээлэл байгаа ч үүнийг батлах боломж байхгүй гэнэ. Энэ талаар Нийслэлийн прокурорын орлогч Ц.Батболдоос тодруулахад:

“ЭЗХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг тагнаж, чагнаж байсныг хуулийнхан илрүүлсэн. Энэ хэргийн талаар мэдээллэх боломжгүй. Төрийн тухай хуулийн 5.4.1, Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 21-р р зүйлд зааснаар энэ асуудлаар мэдээллэх боломжгүй. Төрийн нууцад хамааралтай” гэлээ.

Мөн Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбатыг Эрүүгийн хэргийн сэжигтнээр холбогдуулан АТГ-аас шалгаж байгаа аж.

Учир нь “Чингис Самурай” бондын хөрөнгийн зарцуулалтын талаар шалгаж магадгүй гэсэн хардлага биелэлээ олж буй бололтой. Н.Мөнхбатын холбогдсон хэрэгт Б.Шинэбаатарыг АТГ-ын Гүйцэтгэх албанаас Гүйцэтгэх ажлын хууль тогтоомжийн хүрээнд тагнаж чагнасан байх магадлалтай гэж баттай эх сурвалж мэдээллээ. 

 

Х.Хулан

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.