Борис Жонсон огцорч буйгаа мэдэгдлээ

Twitter Print
2022 оны 07-р сар 08-нд 09:22 цагт
Мэдээний зураг,

Борис Жонсон албан тушаалаасаа огцорч буйгаа мэдэгджээ

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон эрх баригч Консерватив намын даргын суудлаасаа огцорч буйгаа мэдэгджээ. Тэрээр Консерватив намын шинэ тэргүүн сонгогдох хүртэл Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллах болно гэдгээ онцолжээ. 

Өнгөрсөн пүрэв гарагт Даунинг Стритэд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Борис Жонсон, "Консерватив нам шинэ дарга, шинэ Ерөнхий сайдтай болох хүсэлтэй юм шиг байна. Консерватив намаас парламентад суугаа гишүүдийн холбооны тэргүүн Грэм Брейдитэй  намын шинэ даргыг сонгох ажлыг яг одоо эхлүүлэх тал дээр санал нэг байна. Мөн намын шинэ дарга сонгогдох хүртэл ажиллах засгийн газрын шинэ бүрэлдэхүүнийг танилцуулахдаа таатай байна." хэмээн мэдэгджээ. 

Тэрээр Консерватив намын гишүүд Их Британийн Нэгдсэн Вант улсад тулгараад буй саад бэрхшээлүүдтэй  тэмцэх өндөр чадвартай удирдагч сонгож чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. 

Борис Жонсоны хувьд Их Британийн Ерөнхий сайдаар 1079 өдөр буюу 3 жил орчим ажиллажээ. 

Борис Жонсоны коронавирусын цар тахлын үеэр тогтоосон хөл хорионы журмыг зөрчиж хүлээн авалт зохион байгуулсан явдал, бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт удаа дараа холбогдсон намынхаа гишүүнийг дээд албан тушаалд томилсон явдал нь олны уур бухимдлыг төрүүлснээс гадна өнгөрсөн хоёр өдөрт Их Британийн засгийн газрын сайд нар, орлогч сайд нар, худалдааны төлөөлөгчид нийлсэн 50 гаруй хүн албан тушаалаасаа сайн дураараа огцорсон зэргээс болж тэрээр намын даргынхаа суудлаас огцроход хүрчээ.

Эх сурвалж: tass.ru

Содномцэрэнгийн Энхзаяа

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.