Фтор нь бусад хүнд металл хар тугалга мөнгөн ус зэргээс дутахааргүй хорт бодис юм

Twitter Print
2021 оны 06-р сар 23-нд 08:55 цагт
Мэдээний зураг,

1950-60-аад оноос л олон нийтээрээ фтор хэмээх бодисын тухай сонсож эхэлсэн. Энэ нь шүдний паалан бүрхүүлийг бэхжүүлдэг гэдгээрээ шүдний оо, олон оронд хэрэглээний усанд нэмэгдэл болгон хэрэглэж эхэлсэнтэй холбоотой ажээ.

Харин түүнээс өмнө, тодруулбал дэлхийн 2-р дайны үед нацистууд энэхүү бодисыг хэрэглэж байсныг зориудаар нууцалсан байна. Учир нь тэдний зорилго нь аймшигт нууцыг агуулж байж.

Фтор нь бусад хүнд металл хар тугалга мөнгөн ус зэргээс дутахааргүй хорт бодис юм. Маш өчүүхэн тунгаар хэрэглэхэд шүдний гадна бүрхүүлийг бэхжүүлдэг нь үнэн боловч ихэдвэл шүдийг дотроос нь хэврэгжүүлдэг аж.

Түүнээс гадна фтор нь бие болон сэтгэцэд маш хүчтэй нөлөө үзүүлдэг бна. Өндөр тунгаар хүнд өгөхөд сэтгэцийн гүн идэвхигүй байдалд ордог гэнэ. Өөрөөр хэлбэл хүний байгалиас заяасан амиа аврах, аюулаас зугтах инстинктийг дарангуйлдаг байна. Чухам энэ нөлөөг нь нацистууд ашиглаж, дайны үед бөөнөөр хорих лагеруудад ундны усанд өндөр тунгаар хоригдлуулад өгдөг байж. Ингэснээр хөөрхий хоригдлууд шатаах зууханд, эсвэл хорт утааны камерт үхэхээ мэдсээр байж зугтах буюу эсэргүүцэх ямар ч үйлдэл гаргахааргүй хэт ноомой, гутранги байдалд ордог байжээ. Мөн хэн ч юу ч хэлж байсан огт эргэлзээгүй итгэдэг, ямар ч тархи угаалтанд маш амархан ордог тийм л үйлчилгээг өндөр тунгаар хэрэглэхэд үзүүлдэг гэдгийг тухайн үеийн практикт мэддэг, хэрэглэдэг байжээ.

Энэ нь нацистуудад хоригдлуудыг болон эзлэгдсэн орнуудын иргэдийг дуулгавартай, манкурт боол мэт байлгаж удирдах боломжийг олгож байсан.

Дайнаас өмнө Франкурт хотын I.G.Farben гэгдэх концерн фторын үйлдвэрлэл, судалгаа хийгдэж байж. Дайны төгсгөлд Герман руу америкчууд довтлоход бөмбөгдөлтөд нэрвэгдэлгүй үлдсэн ганц үйлдвэрлэлийн барилга бол I.G.Farben концернийн барилгууд байжээ. Үүний цаад учир бол америкийн том хөрөнгө оруулагчид их хэмжээний хөрөнгө уг концернд оруулсан байжээ. Ford, General Electrics, Standard Oil гэх зэрэг Рокфеллерийн эзэмшлийн компаниуд, бас Mellon-ы гэр бүл уг концертэй хамтран ажилладаг бж. Меллоныхон 1913 онд шинжилгээ судалгааг дэмжих тусгай сан байгуулсан бдаг ба уг сангийн ивээн тэтгэдэг судалгааны төвүүд "Фторын шүдийг бэхжүүлэх үйлчилгээтэй чухал бодис болох тухай" "дүгнэлтүүдийг" гаргасан байдаг ажээ.

Дайн дууссаны дараа Америкийн эрх баригчид Charles Eiliot Perkins хэмээх химич, паталогчийг Герман руу илгээж нацистуудын туршилтын үр дүнд судалгаа хийлгэжээ.

Perkins илтгэлдээ: "Усыг фторжуулах жинхэнэ зорилго нь хүмүүсийг оюун санааны хувьд бүрэн удирдан захирах, өөрийн гэсэн сэтгэц, болгоомжийг алдагдуулах явдал юм" хэмээн дурдсан байдаг аж.

Mеллон дайны дараахан америкийн хөнгөн цагаан үйлдвэрлэл (ALCOA) -ийг эхлүүлсэн бна. Фтор нь хөнгөн цагаан үйлдвэрлэхэд үүсдэг хорт хаягдал аж. Тэрийгээ ямар нэгэн байдлаар шийдвэрлэх шаардлага урган гарч...

...Анхлан фторыг сурталчлан, шүдний оо, хэрэглээний ус, бохь, бусад бүтээгдэхүүнд нэмэгдэл байдлаар хэрэглэх болсон улс бол америк юм. Мэдээж америк нь дэлхийн тэргүүлэгч орон болохын хувьд бүхий л салбарт стандарт тогтоодог, тогтоохыг эрмэлздэг гэдгийг олон хүн мэднэ.

За бусад баримтуудыг үл дурдан цааш хэлэхэд Белги улс нь фтороос албан есоор татгалзсан анхны улс болох шийдвэрийг эрүүл мэндийн сайд Magda Aelvoet гаргасан ба уг шийдвэр нь засгийн газраас албан ёсоор дэмжигдэж байгаа гэнэ. За нэг иймэрхүү мэдээлэл олж уншлаа. Бас Нобелийн шагналт эрдэмтдийн 12 нь фторын хорт нөлөөний талаар дурдсан байдаг байна.

Уншсан зүйлийнхээ гол агуулгыг аль болох алдагдуулахгүйг хичээн товч дурдлаа.

Хэдэн үг нэмэхэд фтор буюу fluor нь бидний биед хамгийн аюултай нөлөө нь нөгөө билгийн мэлмий буюу боргоцой булчирхай (pineal gland) -г хамгийн түрүүнд хучиж аваад чулуужуулж орхидог бна. Яагаад ч юм тэр булчирхай маань фторыг өөртөө ихээр татдаг, (эсвэл булчирхайд хүчтэй татагддаг) байна. Хэрэв энэ чухал булчирхай маань чулуужаад үйл ажиллагаа нь доголдвол бид маш ууртай, стресс ихтэй, харгис хэрцгий араншинтай, мөн аливаад анализ хийх чадвар муутай, эсвэл хэт ноомой, хүлцэнгүй болох байдал илэрдэг.

Уламжлалт анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.