Монгол Улс нүүрсний зах зээлээс шахагдлаа

Twitter Print
2020 оны 07-р сар 30-нд 09:16 цагт
Мэдээний зураг,

Яг үнэндээ хэлэхэд жаахан нүүрс, алт, зэс, төмрийн хүдэр зарж Монгол Улс тэтгэвэр, цалин тэтгэмжээ тавьдаг. Гол валют олдог түүхий эд бол нүүрс.

Монгол Улс 173 тэрбум тонн нүүрсний нөөцтэй юм аа. Дэлхий дээр нүүрс худалдан авдаг хамгийн том улс бол Хятад. Бид азаар ч гэх үү Хятад улстай хил залгаа учир Орос, Австрали шиг тээврийн зардал багатай л даа. Маш бага зардлаар асар их нүүрс зарах боломжтой ч ашиглаж чадахгүй хэвээр л байна. Үүнийг улс төр гэж хэлж болно. Манай улсаас хэд дахин их нүүрс төмөр зам, далайгаар нийлүүлдэг ОХУ өнөөдрийн байдлаар 2,5 хувь илүү нүүрс Хятад улсад заржээ. Мөн Авсраличууд КОВИД гэж хойш суулгүй нүүрсээ борлуулж Монгол Улсыг шахан зайлуулжээ.

Хятад улсын нүүрсний хэрэглээ хэмжээтэй учир өмнөх онуудаас илүү нүүрс авсан гэдгээ зарлачихлаа. Хамгийн гайхалтай нь ОХУ хамгийн том нийлүүлэгч болон тодорч бусад жижиг орнуудын боломжийг хумьсан байх юм. (Монгол улс одоогоор 8.5 сая тонн заржээ) Оросууд нарийн царигт төмөр замаа тавьж аваад Хятад руу нүүрс, төмрийн хүдрээ их хэмжээгээр зөөж эхэлсэн байна. Манай улсын хувьд төмөр замгүй учир өрсөлдөөнд ялагдаж байгаа бөгөөд өргөн царигт тавилаа ч дахин ачилт хийн хугацаа, мөнгө алдах юм билээ. Оросууд төмөр замаар танк орж ирнэ гэж айлгүй эдийн засгийн хүндрэл, олон улсын хоригоо даван гарч буй нь нүүрс тээвэрлэлт болсон байна шүү.

Б.Жаргалсайхан

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.26.194.154) 2013-12-08 23:01
      • 0
      • 0

      He he, ih hurlyn gishuun hun baij gaihuulah yumaa olj yadaj dee. Emiin business hiij bayajaad avsan gej reklamdaj baigaa yum uu? Emiin business...., eruul mend.....

      Хариулах