
Ирэх 5-р сарын 14-нд болох Туркийн Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор ард иргэдийн дунд явуулсан санал асуулгын дүнгээр Туркийн сөрөг хүчнээс нэр дэвшиж буй Кемаль Киличдароглуг дэмжигчдийн тоо Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганаас 10 гаруй хувиар тэргүүлсэн байна.
Түүнчлэн санал асуулгад оролцогчид Туркийн сөрөг хүчний эвслийг Р. Эрдоганы Шударга ёс, Хөгжлийн намаас илүү дэмжиж буйгаа илэрхийлжээ.
Тус улсад амьдралын өртөг нэмэгдсэнтэй холбоотойгоор Ерөнхийлөгч Эрдоганыг дэмжигчдийн тоо сүүлийн жилүүдэд буурсан ба өнгөрсөн сард болсон газар хөдлөлтийн гамшиг ч мөн тодорхой нөлөө үзүүлжээ.
Ерөнхийлөгчийн сонгууль нь Турк улсыг хэн удирдах вэ гэхээсээ яаж удирдах вэ, эдийн засгийн ямар бодлого баримтлах вэ, Украин болон Ойрх Дорнодын хямралыг шийдвэрлэх тал дээр Турк улс ямар үүрэг гүйцэтгэх зэргийг тодорхойлох юм.
Аксой Рисёрч судалгааны компаниас өнгөрсөн лхагва гарагт явуулсан санал асуулгын дүнгээр иргэдийн 55.6 хувь нь сөрөг хүчнээс нэр дэвшиж буй К. Киличдароглуг, 44.4 хувь нь Ерөнхийлөгч Эрдоганыг дэмжиж буйгаа илэрхийлжээ.
Туркийн сөрөг хүчний эвслийг иргэдийн 44.1, Ардын Ардчилсан намыг 10.3 хувь нь дэмжиж буйгаа илэрхийлсэн бол Эрдоганы Шударга ёс, Хөгжлийн нам ба Үндэсний хөдөлгөөний нам хамтдаа иргэдийн 38.2 хувийнх нь дэмжлэгийг хүртжээ.
Алф Рисёрч компаниас өнгөрсөн долоо хоногт явуулсан судалгаагаар иргэдийн 55.1 хувь нь К. Киличдароглуг, 44.9 хувь нь Эрдоганыг дэмжиж буйгаа илэрхийлсэн бол К. Киличдароглугийн Ардын Бүгд Найрамдах намыг иргэдийн 31.8 хувь нь, Эрдоганы Шударга ёс, Хөгжлийн намыг 31 хувь нь дэмжжээ.
Пиар Рисёрч компаниас явуулсан санал асуулгаар К. Киличдароглуг иргэдийн 57.1, Эрдоганыг 42.9 хувь, Туркийн сөрөг хүчний эвслийг 46.4, Эрдоганы Шударга ёс, Хөгжлийн намыг 37.8 хувь нь дэмжиж байна гэж гарсаг бол ORC Рисёрч компанийн судалгаагаар К. Киличдароглуг иргэдийн 56.8 хувь, Эрдоганыг 43.2 хувь нь тус бүр дэмжиж буйгаа илэрхийлжээ.
Өнгөрсөн сард болсон газар хөдлөлтийн гамшиг Эрдоганы Шударга ёс, Хөгжлийн намын нэр хүндэд багагүй нөлөөлсөн нь Метрополл судалгааны байгууллагаас явуулсан санал асуулгын дүнгээс харж болох ба газар хөдлөлтийн үеэр олон барилга байгууламж нурсан явдалд иргэдийн 34.4 хувь нь Туркийн засгийн газрыг, 26.9 хувь нь барилгын гүйцэтгэгч компаниудыг, 15.4 хувь нь хөрөнгө оруулагчдыг буруутгажээ.
Эх сурвалж: Reuters
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
DR UROLOGIST
(197.211.52.68) 2022-09-02 14:12БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хариулах