2014 оны 06-р сар 25-нд 17:03 цагт

Дуучин Л.Насанбуянгийн шинэ уран бүтээл цацагджээ

Олон олон тэмцээн уралдаанд амжилттай оролцож уран бүтээлч болох замналаа эхлүүлсэн, Улсын филармонийн гоцлол дуучин Л.Насанбуянгийн шинэ уран бүтээл болох "INSOMNIA" дууны клип цацагдлаа. Мөн түүнийг зууны манлай эстрадын дуучин МУГЖ Б.Сарантуяагийн шавь гэдгээр нь хүмүүс андахгүй мэдэх билээ. Тэрбээр өөрийн өвөрмөц төрх, чадварлаг хоолойгоороо их урлагт хөл тавьсан тун шаргуу хөдөлмөрч нэгэн. Түүний хэд хэдэн уран бүтээл олонд танигдаад байгаа ч хэсэгтээ чимээгүйхэн байсан. Тэгвэл дуучин бүсгүй маань саяхнаас уран бүтээлдээ эргэн орж өнөөдөр "INSOMNIA буюу "Нойргүйдэл" дуугаа клипжүүлэн өөрийн фенүүддээ болон сонсогч түмэндээ өргөн барилаа.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.