Авлигын эсрэг хувийн хэвшлүүд дуу хоолойгоо нэгтгэлээ

Twitter Print
2014 оны 06-р сар 25-нд 16:18 цагт
Мэдээний зураг,

“Авлигагүй эрүүл нийгмийн төлөө хамтдаа” сэдэвт үндэсний чуулган өнөөдөр боллоо. Чуулганыг АНУ-ын ОУХА-ийн санхүүжилтээр АНУ-ын Азийн сангийн хэрэгжүүлж буй авлигын эсрэг Монпак бүлэг, АНУ-ын Азийн сан, АТГ, МҮХАҮТ хамтран зохион байгууллаа. Чуулганд УИХ дахь Монпак бүлгийн гишүүд, Азийн сан,  МҮХАҮТ, танхимын дэргэдэг Бизнесийн маргааныг эвлэрүүлэн зуучлах төв, АТГ, ҮТЕГ, Гаалийн ерөнхий газар, УНДЕГ, Ажил олгогч эздийн холбоо зэрэг албаны хүмүүс оролцлоо. Тэд хэрхэн хамтран ажиллах тухай зөвлөмж гарган холбогдох төрийн байгууллагуудад гардуулсан юм.

УИХ-ын гишүүн, Монпак бүлгийн ахлагч Р.Бурмаа:

-"Хүнд суртлыг ил тод байдлаар арилгана. Аливаа албан байгууллага, албан тушаалтны гаргасан тушаал шийдвэр нээлттэй ил тод байх ёстой. Шилэн дансны тухай хуулийн төсөл яригдаж байгааг мэдэж байгаа байх. Хэрвээ тус хууль дэмжигдвэл мэдээлэл ил тод байхаас гадна татварын тайлан, тендерийн зарцуулалт гээд бүх зүйлийг ил тод болгоод өгнө. 

Ер нь Авлигын тухай хууль хариуцлага өндөртэй байх ёстой. Хэдхэн төгрөгийн торгуулийн хариуцлага нь үр дүнтэй механизм болж чаддаггүй. Үүний оронд төрийн албанд тангараг өргөн ажилласан төрийн албыг хувьдаа урвуулан ашигласан нь тогтоогдохвол дахин төрийн албанд ажиллахгүй байхаар дүрэм журам тусгаж өгвөл илүү үр дүнтэй байна" гэж дурдлаа.

 

АТГ-ын Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн дараг Б.Бат-Отгон:

-“Хувийн хэвшил, иргэний нийгэм, төрийн хамтын ажиллагаа шударга нийгмийг тогтооход авлигын эсрэг үйл ажиллагаанд ямар чухал вэ гэдэг талаар цуврал хэлэлцүүлгүүдийг бид өмнө нь зохион байгуулсан. Энэ удаагийн чуулганы гол зорилго бол  авлигаас урьдчилан сэргийлэх асуудлыг төрийн байгууллага, төрийн албан хаагчдад чиглэсэн сургалт гэж ойлгож болно. Гэхдээ дан ганц төрийн байгууллагад холбоотой бус авлигаас эсрэг байхад хувийн хэвшлийн оролцоо ч чухал байдгийг энэ удаа онцолж байгаа. Аливаа бизнес эрлэгчид үйл ажиллагаа эрхлэх болохоор төрийн байгууллагатай байнга харилцаа үүсгэж байдаг. Тиймээс төрийн албан хаагчид хүнд сурталтай байна, хээл хахууль нэхэж байна, авлигад өртөмтгий байна гэсэн шүүмжлэл гаргаад байдаг хувийн хэвшлийнхэн өөрсдөө авлигын эсрэг санаачлагатай ажиллах, шаардлагатай” гэлээ.

 

Х.Эрдэнэсолонго

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.