Гоо сайханд халтай муу зуршлууд

Twitter Print
2019 оны 09-р сар 15-нд 14:22 цагт
Мэдээний зураг,

Гоо сайхнаа хадгалахад таны гаргадаг алдаа юу вэ гэдгийг мэдэх үү? Толигор сайхан арьсай байхад тань танд юу садаа болдог бол? Бүсгүйчүүд бид сайхан арьстай, гоо үзэсгэлэнтэй байхын төлөө юу ч хийхээс буцахгүй мөртлөө энгийн амьдралд тэр бүр анзаарагдамгүй, гоо сайханд халтай зүйлийг хийсээр байдаг. 

Бүсгүйчүүдийн гоо сайханд харшилдаг доорх 7 алдаа танд байдаг бол хурдан залруулаарай. Тэгээд хэдхэн хоногийн дотор таны арьс хэрхэн өөрчлөгдөхийг хараарай.

1. Будагтайгаа унтаад өгөх

Зарим ихээр ядарсан өдөр бид нүүрээ угааж цэвэрлэхээс залхуураад өгдөг. Энэ бол хамгийн муу зуршил юм. Тэр өдрийн тоос шороо, будагний үлдэгдэл таны арьсны нүх рүү шингэн орж маргааш өглөө нь огт унтаж амраагүй юм шиг харагдуулдаг. 

2. Бохир багсаар нүүрээ будах

Нүүрэнд ойртож байдаг нүүрний багс, энгэсэгний порлоныг ямарт цэвэр байлгах ёстой. Бохир багс хэрэглэвэл микроб үржиж батга гарах тухтай орчин үүсэх болно. 7 хоногт нэг удаа угааж байвал сайн.

3. Хумсаа мэрэх

 
 

Монголчууд бид хумсаа мэрдэг бүсгүйг нөхөртөө гологддог гэж ярих ч байдаг. Хумсанд гэмтэл өгч хэлбэрээ алддаг гэдгийг бүгд мэднэ байх. Үнэхээр энэ зуршлаас салж чадахгүй бол иогоор хичээллэж байхыг зөвлөе.

4. Уруулны арьсыг зулгаах

 

Таны ийм үйлдэл хийх шалтгаан бол таны урууланд чийг дутсаны шинж. Хуурайшиж хатсан арьсаа зулгаах нь тийм ч сайхан үйлдэл биш. Үүнээс хойш вазелин хэрэглэж байгаарай .

5. Нарнаас хамгаалах тос түрхдэггүй

 

Та биеийн арьсаа хатсан талх шиг ширүүн байлгахыг хүсэхгүй байгаа бол зуны улиралд нарны тосыг гарахдаа заавалчгүй түрхэж байгаарай. Бас нарны түлэгдэлтээс хамгаална. 

6. Батгаа шахах

 

 

Мэдээж батгыг хүн бүхэн үзэн яддаг. Батгыг гараараа шахахад сайн үр дүн хэзээ ч амсахгүй. Бохир гараараа арьсны нүхийг нээж бактери оруулдаг, бас сорив үлдээх магадлал өндөр. Гоо сайхны бараа зардаг газар батга шахах зориулалтын төмөр зардаг. 

7. Нойтон үсээ самнах

 

Үс нойтон байхдаа хугарамтгай байдаг бөгөөд энэ үед үсийг самнахад үс маш их гэмтэл авна. Сайн хатаасны дараа самнаж байгаарай.

Г.Ганаа
 
 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.