Жастин Бибер осолд оржээ

Twitter Print
2014 оны 06-р сар 25-нд 16:03 цагт
Мэдээний зураг,

Канадын алдартай дуучин Жастин Бибер автомашины осолд оржээ. Америкийн Калифорни муж улс дахь оддын хотхон Беверли-Хиллзд тэрээр папарациудаас зугтааж яваад Cadillac Escalade машинаа мөргүүлсэн аж. Уг ослын харсан хүмүүсийн мэдээлснээр BMW машинаар түүнийг мөрдөж байсан папарациуд Биберийн жийп машины хурд хүчийг тооцоогүйгээс шууд очиж мөргөсөн байна. Энэ үед тэрээр машинаасаа маш шалмаг гарч өөр машинд шилжин сууснаар зугтааж чадсан гэнэ. Хотын замын цагдаагийн газраас энэ хэрэг явдлын үеэр бэртэж гэмтсэн хүн байхгүй гэж мэдээлсэн байна.

YouTube цахим хуудсанд өөрийн R'n'B стилиэр дуулсан дууг тавьсан цагаас эхлэн нэр алдарт хүрсэн Жастин Бибер цаг ямагт дуулиан шуугианд хутгалдаж явдаг, түүний адал явдлыг тоочоод барахгүй их болсон аж. Тухайлбал энэ оны эхээр түүнийг Майами хотын цагдаагийн газар согтуугаар автомашин жолоодож явсан хэргээр баривчилж байсан бол дараахан нь рэпер Халилтай мөрий тавьж түрээсээр авсан Lamborghini машинаар уралдаж байгаад саатуулагдсан, хоёрдугаар сард Торонто хотноо лимузин машины жолоочид халдсан, онгоцоор хар тамхи зөөвөрлөж явсан хэрэгт сэжиглэгдэж байсны дээр Японы самурайнуудын дурсгалыг хүндэтгэдэг Ясукуни сүмийн өмнө авахуулсан зургаа интернэтэд тавж байсан, өнгөрсөн сард Лос-Анжелес хотод нэгэн охиныг дээрэмдэхэд оролцсон гэх мэтийн олон хэрэг явдал хөвөрсөөр байдаг ажээ.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.