Украин төвийг сахих статустай болох боломжуудын талаар хэлэлцэнэ

Twitter Print
2022 оны 03-р сар 28-нд 10:00 цагт
Мэдээний зураг,

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-ын сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа Украин улс төвийг сахих статустай болох боломжуудын талаар хэлэлцэхэд бэлэн хэмээн мэдэгдсэн байна.

Түүний хэлж байгаагаар төвийг сахих статустай болох эсэхийг Украин даяар бүх нийтийн санал асуулга явуулж, уг санал асуулганд Украинаас бусад улс орнууд руу дүрвэсэн бүх иргэдийг оролцуулж байж шийдэх боломжтой. Хамгийн чухал нь энэ бүх үйл явцыг гуравдагч орнуудаар баталгаажуулах явдал гэдгийг онцолжээ.

Түүнээс гадна бүх нийтийн санал асуулгын үр дүнг тухайн улсын нутаг дэвсгэр дээр гадны орны цэргүүд, хууль бус бүлэглэлүүд, хууль бусаар байрлаж буй зэвсэгт бүрэлдэхүүнүүд байршиж байгаа тохиолдолд хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй гэдгийг дурджээ.

Эх сурвалж: https://meduza.io/feature/2022/03/27/eto-ne-prosto-voyna-vse-gorazdo-huzhe?

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.