Бодибилдинг, фитнесийн Азийн аваргаас хүрэл медаль хүртлээ

Twitter Print
2014 оны 06-р сар 25-нд 15:02 цагт
Мэдээний зураг,

Азийн аварга шалгаруулах бодибилдинг, фитнесын тэмцээн энэ өдрүүдэд Шри Ланка улсад болж байна. Дээрх тэмцээнд Монгол улсаа төлөөлөн ОУХМ Н.Хүрэлбаатар, Б.Сугарсүрэн, спортын мастер Ч.Цогтбаатар, С.Мөнхтуяа, З.Уранзаяа, Д.Өлзийхишиг, Л.Батболд, М.Баасандорж, О.Бодьболд нар оролцож байгаа аж. Эмэгтэйчүүд 55 кг-д өрсөлдөж байгаа бөгөөд эхний өдөр манай тамирчин ОУХМ Б.Сугарсүрэн хүрэл медаль хүртжээ. Б.Сугарсүрэн Азийн аваргын хошой мөнгөн медальт, зүүн Азийн аваргын алт, мөнгө, улсын аваргын хошой алтан медальт тамирчин юм. Мөн эмэгтэйчүүдээс бодибилдинг, фитнесын анхны Олон улсын хэмжээний мастер цолыг хүртсэн билээ. 18 дахь удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Филлипин, Тайланд, Индонез, Монгол, Казахстан зэрэг орны тамирчид өрсөлдөж байна.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.