Хойд Солонгос их буугаар 130 гаруй удаа буудаж эсэргүүцлээ илэрхийллээ

Twitter Print
2022 оны 12-р сар 06-нд 13:30 цагт
Мэдээний зураг,

Хойд Солонгосын зүгээс БНСУ-Америкийн цэргийн хамтарсан сургуулилтыг эсэргүүцэж буйгаа илэрхийлэн зүүн болон баруун эргээсээ их буугаар 130 гаруй удаа бууджээ. Тэдгээрийн зарим нь хоёр Солонгосын далайн хилийн ойролцоо завсрын бүсэд унасан нь 2018 онд талуудын байгуулсан зөвшилцлийн гэрээг зөрчсөн явдал хэмээн Сөүл онцолжээ.

Хойд Солонгосын зүгээс хоёр Солонгосын хилийн ойролцоо БНСУ-ын талаас хэдэн арван пуужин харвасантай холбоотойгоор ийнхүү хариу үзүүлсэн хэмээн Хойд Солонгосын Ардын арми мэдэгджээ. "Бүс нутагт хурцадмал байдад үүсгэх аюултай цэрэг зэвсгийн үйл ажиллагаа явуулахаа дайсан даруй зогсоох ёстой." хэмээн Хойд Солонгосын төлөөлөгч мэдэгдсэн байна.

Өнгөрсөн даваа гарагт хоёр Солонгосын хилийн ойролцоо БНСУ-Америк хээрийн хамтарсан сургуулилт явуулсан ба үүнийг Хойд Солонгос дайсагнасан үйлдэл хэмээн тодорхойлоод байна.

2017 оноос хойш анх удаа тив алгасах баллистик пуужингийнхаа туршилтыг явуулсан Пхеньян цөмийн зэвсгийн туршилтаа эхлүүлэхээр бэлдэж байна.

2018 онд Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар зэвсэгт хүчний олон талт гэрээ байгуулж байсан билээ. Уг явдлаас хойш талууд дахин хэлэлцээрийн ширээний ард суугаагүй бөгөөд Пхеньян он гарснаас хойш удаа дараа гэрээгээ зөрчиж, пуужин болон их буугаар галласан хэмээн буруушаагаад байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Irgen

      (64.119.26.83) 2020-11-26 18:30
      • 1
      • 0

      Balai umand urialaad baih um. Teneg setguulch baina. Uls ornoo ustgahaar shiidejee. Naadah chine or zeel bolno. Iimhen um bodoj chadahgui.

      Хариулах

    • Сурэн

      (150.129.142.236) 2020-11-20 12:52
      • 2
      • 0

      Энэ ч арай хэтэрнээ улсад бас ч гэж тооцоо нэж бгаа блгуй дээ хэний юмыг хэнээс харамлаад байхав дээ Би ч тэтгэвэрийн хун л дээ та мушгиж бн уу эсвэл тооцоог нь тултал нь хийв уу

      Хариулах

    • Энхтөр

      (81.185.165.240) 2020-11-20 02:39
      • 0
      • 1

      Мөнгөтэй мөнгөгүй амьдрал үргэлжилж л таараа.Өнөөдөр яг юу амин чухал вэ гэдгээ бодох хэрэгтэй.Вакцинаа эхний ээлжинд авах хэрэгтэй.Үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг эмх замбараагүй бужигнаад байлгүй эв нэгдэлтэй,зохион байгуулалттай,сөрөг мэдээлэл,айдас хүйдэсээс ард түмнийхээ сэтгэл зүйг хамгаалах ажил хиймээр байна.

      Хариулах

    • Зочин

      (65.74.233.194) 2020-11-19 17:58
      • 0
      • 3

      Zov bnaa Bayrlallaa

      Хариулах

    • Зочин

      (103.26.194.151) 2020-11-19 15:24
      • 0
      • 3

      Ер нь бол болохгүй юм байхгүй ш дээ. Хүүхдийн мөнгийг ч гэсэн хавтгайруулан олгож болохгүй байсан.

      Хариулах