Парист “сүндэрлэх” Монгол баатар эрийн хачирхалтай хөшөө

Twitter Print
2014 оны 06-р сар 25-нд 12:57 цагт
Мэдээний зураг,

Парис хотын Латин дүүрэгт орших Гэгээн Женевьевын өмнө талбай, Францын алдартнуудын мөнх нойрсох (Пантеон) архитектурын дурсгалт цогцолбортой зэрэгцэн онигор нүдтэй, цүдгэр гүзээтэй, бахим биетэй нэгэн баатар эрийн хөшөө саяханаас сүндэрлэх болжээ. Хотын оршин суугчид болоод жуулчдын анхаарлыг онцгой татах болсон уг хөшөөний суурин дээр бэхэлсэн самбарт «Mongolian (standing position)» хэмээн бичсэн байх нь бүр гайхалтай!

Сонирхолтой нь уг хөшөөг  Сорбонны их сургуульд дүрслэх урлагийн  чиглэлээр суралцаж, 2007 онд докторын зэрэг хамгаалсан Хятадын уран барималч SHEN Hongbiao урласан аж. Хоёр улсын найрамдлыг билэгдэж сургуульдаа бэлэглэсэн уг хөшөөг тэрээр бүр  их сургуулийн барилгын өмнө суурилуулж дөнгөсөн байна.

Хачин юм, тэр Хятад яахаараа уг хөшөөг “Зогсож буй Монгол” хэмээн нэрийдэв? Энэ бол Хятадууд Монголоор оролдоод байгаагийн нэг илрэл байж болно. Цаад утгаараа Монгол гэдэг дотор газрын нэг хэсэг гэсэн гүтгэлэг. "Худлыг мянга, түм давтвал үнэн болдог" гэдэг Цицероны хэлсэн үг байдаг. Аугаа их эзэнт гүрнийг байгуулсан Их эзэн Чингис хаан хэмээн хятадууд сүүлийн үед их дуугарах болсон. Энэ нь удахгүй Чингис хааны байгуулсан Их гүрний нэг хэсэг нь Монгол, нөгөө хэсэг нь Хятад, энэ орон зай, газар нутаг нэгдмэл цул юм гэж гөрдөх гэж байгаагийн цондон бус уу.

Хятадын барималч атгаг далд санаа агуулсан уг хөшөөгөө хэсэг хугацааны дараа байрлалыг нь сольж Soufflot гудамжин дахь одоогийн байрлалд суурилуулжээ. Очиж очиж бүр Пантеоны дэргэд шүү. Энэ бол хүн олон их цугладаг газар. Хачирхалтай нь Сорбонны их сургуулийн оюутнуудад уг хөшөө их таалагдсан учир эргүүлэн анхны байрлалд нь тавихыг шаардаж жагсаал цуглаан хүртэл хийж байсан гэнэ!

 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • сэтгэгдэл

      (8.37.232.222) 2017-02-24 12:35
      • 0
      • 0

      Мэдэхгүй ээ нэг л эвгүй харагдаад байна шалдан хамаг юмийг нь ил гаргацан

      Хариулах

    • хосо

      (202.9.42.108) 2016-12-11 20:54
      • 0
      • 0

      мэдлэг муутай хятад байна японы сумотой эндүүрч

      Хариулах

    • Зочин

      (150.129.142.148) 2015-12-22 20:45
      • 0
      • 0

      Магадгүй хийсэн уран бүтээлч нь монгол гаралтай ч юм бил үү

      Хариулах

    • Зочин

      (182.160.36.237) 2015-08-30 00:04
      • 0
      • 0

      мэдрэл сэтгүүлч... хөшөө шүү дээ. монгол эрчүүдл ийм л биздээ

      Хариулах

    • Зочин

      (112.72.13.136) 2015-05-11 09:31
      • 0
      • 0

      Goy l haragdaj b.a

      Хариулах

    • Б.С

      (203.169.55.23) 2015-05-10 15:49
      • 0
      • 0

      БАЧИМДАХ ХЭРЭГГҮЙ. ИЙМ ХӨГЖИЛТЭЙ ХӨШӨӨ БАРИМАЛ ХАА САЙГҮЙ БАЙДАГ. ЧАМАЙГ ДУУРИАЛГААД ХИЙСЭН БАЙСАН Ч ХАМААГҮЙ, УРЛАГИЙН БҮТЭЭЛЭЭР БАХАРХАХ ХЭРЭГТЭЙ БАЙХ ОО. ХИЙСЭН ХҮНИЙ ДОТОРРУУ ӨНГИЙЖ ҮЗЭЭГҮЙ БАЙЖ МУУЛАХ ХЭРЭГ ЮУН

      Хариулах

    • В.Г

      (202.21.106.103) 2014-09-18 15:36
      • 0
      • 0

      Дэлгэрмөрөн ч юм шиг, Арго ч юм шиг.

      Хариулах

    • Монгол

      (202.21.112.202) 2014-09-10 15:56
      • 0
      • 1

      Хятадуудын нүдэнд монголчууд ийм хүчрхэг харагддаг байх нь. Тангийн үеийн хэв маягийг шингээсэн гэж байна. Энэ барималч Монголыг шүтдэг нөхөр байх шүү. Ер нь сүүлийн үед Хятадад тал нутгийн соёл, монголын талаар ихэд сонирхдог бас монголыг шүтдэг уран бүтээлийн бүтэн чиглэл урсгал бий болоод байх шиг. Тэдгээр нь голдуу 1960-аад онд өвөр монгол, шинжаан, ганьсуд, манжуурт цөлөгдөж байсан хүмүүс, уран бүтээлчид зохиолч сэхээтнүүдээс бүрдэж байна. Хэдийгээр манайхан янз бүрээр хэлээд байгаа ч Зян Руны "Чонон сүлд" хятадуудад монголчуудыг тун эерэгээр ойлгуулсан зохиол. Одоо дараагийн бас нэг ном шуугиан дэгдээж байгаа нь "Умраас мандсан цусан улаан үүрийн туяа" гэдэг ном. Тэрэнд Цин Ши хуанди бол монголоор ярьдаг жүрчин хүн байсан гэхийн зэрэгцээ Хятадын дүрс үсэг Алтай язгуурын монголын хадны бичгээс үүдэлтэй, хятадын луугийн тотем бол монголын чонын тотемын хувилбар гэж үзсэн байна. Үүнийг нь Японы судлаачид ихэд анхаарч баталж байна. Бас монголыг бүдүүлэг "ху" нар гэсэн эртний үзлээс т

      Хариулах

    • Зочин

      (103.11.193.163) 2014-07-06 22:56
      • 0
      • 0

      Мөнхбаатар арслан юм биш үү ккк

      Хариулах

    • Зочин

      (202.126.91.219) 2016-12-25 19:35
      • 0
      • 0

      хэхэхэ, би бас мөнхбаатар арслан байна гэж бодлоо ш дээ

      Хариулах

    • ЭНЭ МУУ

      (203.169.50.16) 2014-06-25 18:21
      • 0
      • 0

      ХУ.ЖАА 9 СҮВЭЭР НЬ АЛТ ЦУТГАХ ЮМСАН

      Хариулах

    • Зочин

      (112.72.13.147) 2014-06-25 14:19
      • 0
      • 0

      Солиотой юмаа. Ядаж шалдан байхдаа яахав дээ. Тарзан юм уу хаашаа юм. Хэ хэ

      Хариулах