Нигери улсад алан хядах ажиллагаа зогсохгүй байна

Twitter Print
2014 оны 06-р сар 25-нд 13:02 цагт
Мэдээний зураг,

Нигерийн зэвсэгт бүлэглэл “Боко харам” 250 гаруй охиныг барьцаалж алга болсон билээ. Тэд Нигерийн төв шоронд хоригдож байгаа өөрсдийн ах, дүү нарыг суллахыг шаардсан аж. Харин Засгийн газрын зүгээс тэдэнтэй тохиролцоо хийхгүй гэж хэлсэн. Гэтэл саяхан зэвсэгт дайчид Нигерийн хойд хэсгийн Борно мужаас дахин 60 гаруй хүүхэд, эмэгтэйчүүдийг барьцаалан зугтсан байна. Энэ мужид алан хядах ажиллагаа сүүлийн хэдэн сар тасрахгүй байгаа. Үүний улмаас олон арван энгийн иргэд амь насаа алдаж байгааг орон нутгийн удирдлага мэдэгдсэн юм.

Зэвсэгт халдлагын улмаас мужийн оршин суугчид дүрвэж орон гэргүй хүмүүс үй олноороо нэмэгдэж байгаа учир Засгийн газар Борно мужид онц байдал зарлан Исламын бүлэглэлийн алан хядагч нартай эрчимтэй тэмцэхээр болжээ.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.