Ж.Батзандан: Би бүлгийн шийдвэрийг дагах уу, Монгол улсын хуулийг дагах уу

Twitter Print
2014 оны 06-р сар 25-нд 12:27 цагт
Мэдээний зураг,

Дөнгөж сая Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар тус байнгын хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцлээ.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат: Нэр дэвшиж байгаа хоёр гишүүнтэйгээ ярилцаад, бүлгийн хуралдаан дээр тусгайлан хэлэлцсэн. Ингээд Д.Ганбат гишүүнийг нэр дэвшүүлж байна. Ж.Батзандан гишүүнд дараагийн удаад боломж олгоно.

АН-ын хугацаатай завсарлага хуулийн дагуу дуусч байна. Энэ асуудлыг хэлэлцэж өгөхийг хүсч байна гэв. Үүнтэй холбогдуулан О.Баасанхүү гишүүн Хуульзүйн байнгын хорооны даргад Ж.Батзандан гишүүний нэрийг дэвшүүлж байгаагаа хэлсэн юм.

Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан: АН-ын бүлэг хуралдсан нь үнэн. АН-ын бүлэг дээр бүлгийн шийдвэрийг ярьж байгаад Д.Ганбат гишүүнийг нэр дэвшүүлэхээр болсон. Би бүлгийн шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байгаа. Гэхдээ Монгол Улсын их хурлын тухай хууль, УИХ-ын Дэгийн тухай хуульд байнгын хорооны дурын гишүүнийг нэр дэвшүүлэх эрх нь нээлттэй байгаа.

Надад хоёр сонголт байна. Би бүлгийн шийдвэрийг дагах уу, Монгол Улсын хуулийг дагах уу гэдэг хоёр шийдвэрийн өмнө зогсож байна. Ардчилал гэдэг бол сонголт, ардчилал гэдэг бол өрсөлдөөн. Сонголтын боломжийг иргэдэд олгохыг ардчилал гэдэг. Байнгын хорооны даргыг сонгохдоо фракцын зарчмаар биш сонголтын, тулгалтын зарчмаар биш ардчиллын зарчмаар явдаг байя гэж удирдлагууддаа хэлсэн. Ийм учраас би байнгын хорооны даргад өрсөлдөнө. О.Баасанхүү гишүүний саналыг дэмжиж байгаа гэлээ.

Үүний дараагаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга хэлэхдээ өрсөлдөөн үүсч байгаа учраас бүлгийн бодлогоо нэгтгэх хэрэгтэй байна. МАН-ын бүлэг байр сууриа нэгтгэх үүднээс тав хоногийн завсарлага авч байна гэж Хуульзүйн байнгын хорооны даргыг сонгох асуудал хойшиллоо.

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.