Далай лам, Ромын хамба ламтан хоёр яагаад уйлав

Twitter Print
2014 оны 06-р сар 25-нд 12:10 цагт
Мэдээний зураг,

Эрх чөлөөгүй, эх оронгүй, цус нулимсанд будагдсан хөөрхий ард түмнээ хараад Дээрхийн гэгээн Далай лам хүүхэд шиг мэгшин уйлсан өр өвтгөм зураг, бичлэг цахим сүлжээгээр тарж байсан билээ. Олон жил Хятадын дарлалд байж, зовж зүдэрч буй энэ ард түмэн Хятадын засгийн газрын эсрэг хөдөлдөг ч цагийн цагт нухчин дарагдсаар ирсэн. Хятадын Засгийн газрыг эсэргүүцсэн хөдөлгөөн 2008 онд бүх нийтийг хамарсан цагаас хойш Түвдэд өнөөг хүртэл үргэлжилж байгаа юм.

2009 оны хоёрдугаар сараас эхлэн 131 түвд хүн Түвдэд эрх чөлөө олгохыг шаардан өөрийгөө зулын гол болгосон бол Энэтхэг болон Балбад мөн зургаан хүн ийм аргаар эсэргүүцлээ илэрхийлжээ. Энэхүү аргаа барсан үйлдэл хийж, амьдаараа зулын гол болж Түвдүүдийг хараад хэн нулимс үл унагах билээ.

Харин саяхан Ромын хамба ламтан Францис “Catholic Church” сүмд итгэгч түмэнтэйгээ уулзаж байхдаа уйлжээ. Тэрбээр “Мафи буюу зэвсэгт бүлэглэлд ажилладаг бүх хүмүүсийг бурхан шийтгээсэй. Бидний ирээдүйд үргэлж заналхийлж, амь насанд халдаж байна" гээд жишээ болгож Нигерийн хэт даврагч “Боко Харам” бүлэглэл ямар ч гэм зэмгүй 200 гаруй охидыг хулгайлсаныг дурджээ. "Тэд атгаг санаа, дур хүслээ хангахын тулд бяцхан охидыг хулгайлж, эцэг эхийг зовлонд унагаж, хүн төрөлхтний зүрхийг зүсэв. Тэр бяцхан охид яагаад одоо хүртэл гэртээ харьж чадахгүй байна вэ. Тэдэнтэй зүй ёсоор харьцаж байгаа гэх баталгаа байхгүй байна. Хувь заяа нь хэрхсэн нь тодорхойгүй байна. Намайг уучлаарай. Үнэндээ би маш их бухимдаж байна” гэж хэлээд уйлсан байна. 

Харин хамба ламтанг үзэл бодлоо илэрхийлэх үедээ, сайн ч бай муу ч бай бурханы хүүхдүүдийг муулж, хүн төрөлхтөнийг ялгаварлан гадуурхсан хэмээн Ромын католик сүмийн дээд зөвлөл буруутгаж, дахин ийм үйлдэл давтахгүй байхыг анхааруулсан байна.

Түвдийн ард түмний эрх чөлөөнийхөө төлөө хэрхэн тэмцэж зулын гол болж байгаа, Хятадууд түүнийг нь хэрхэн нухчин дарж, тамлан зовоож байгааг харуулсан бичлэгийг дороос үзнэ үү. Зүрх судасны өвчтэй хүмүүс болон бага насны хүүхдүүдэд үзүүлэхгүй байхыг хүсье.

Сэтгүүлч Ц.Мөнхбаяр

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.