ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Ж. Байден нарын уулзалт өнөөдөр болно

Twitter Print
2021 оны 06-р сар 16-нд 14:10 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Швейцарийн Женев хотноо орон нутгийн цагаар лхагва гарагийн өглөө буух бол АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мягмар гарагийн орой Женевт буусан байна.

Ла Гранж эдлэн газарт болох хоёр улсын төрийн тэргүүнүүдийн уулзалт 4-5 цаг үргэлжлэх төлөвтэй байна. Уулзалт нь 3 хэсгээс бүрдэх аж. Уулзалтын төлөвлөгөөнд В. Путин, Ж. Байден нар ганцаарчилсан уулзалт хийх тухай дурдагдаагүй ч хоёр улсын төрийн тэргүүнүүд хүсвэл хоёулхнаа уулзаж болох аж.

Уулзалтын төгсгөлд хоёр улсын төрийн тэргүүнүүд тус тусдаа хэвлэлийн бага хурал зарлах аж. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр улсын харилцаа сүүлийн жилүүдэд АНУ-ын дотоодын улс төрийн зөрчилтэй холбоотойгоор дордсон гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Кремлийн зүгээс мэдээлснээр уулзалтын үеэр хоёр орны харилцаанаас гадна зарим нэг асуудлыг тусад нь хөндөх ба үүнд эдийн засгийн харилцаа, уур амьсгал, Хойд туйлын бүс нутгийн асуудлууд болон коронавирусын цар тахал зэрэг багтах аж.

Хоёр улсын төрийн тэргүүнүүдийн уулзалтын үеэр Ерөнхийлөгч Жо Байден цахим аюулгүй байдал болон хүний эрхийн асуудал хөндөх нь гарцаагүй гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.

ОХУ-ын зүгээс уулзалт үр дүнтэй болно гэж үзэж байгаа ба уулзалтын үр дүнд Анатолий Антонов Вашингтон дахь ОХУ-ын элчин сайдын яамандаа, Жон Салливан Москва дахь АНУ-ын элчин сайдын яамандаа тус бүр эргэн ажиллаж эхэлнэ гэж үзэж байна.

Жо Байдентай хийх уулзалтынхаа дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Швейцарийн Ерөнхийлөгч Ги Пармелентэй уулзах аж.

Энэ жил ОХУ-Швейцарь хооронд дипломат харилцаа тогтсоны 75 жилийн ой тохиож байгаа юм.

Эх сурвалж: https://www.interfax.ru/world/

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.