Хайрласан үедээ...

Twitter Print
2020 оны 09-р сар 03-нд 13:34 цагт
Мэдээний зураг,

Зүгээр л сэтгэлээ нуумаар. Зөрж өнгөрөх нэгнээс хайрласан харцаа нууж өнгөрмөөр, зөөлөн шиврэх бороонд шалба норж алхмаар, зүггүйтэж хээр талд ганцаараа хашгирмаар. Дараа нь зөндөө удаан инээж, догдолж цохилсон зүрхээ гараараа зөөлөн илмээр, бас энхрийлмээр. Зүрхний минь цохилт надтай "хуучилж", намайг "тайвшир" гэж аргадна.

Зүгээр л хэн нэгнийг баярлуулмаар. Баясаж догдолсон сэтгэлээ хувинд хийж дүүргээд цалгиулалгүй зөөлөн алхмаар, багын найзтайгаа хуучилангаа сэмэрсэн дурсамжаа сэргээмээр, балчир жаахан хүүд чихэр авч өгчихөөд магнайг нь гараараа илж аргадмаар, бас учирламаар. Дараа нь өөртөө талархаж сэтгэлээ ариусган, зүлэгт цэцэгс дундуур зөөлөн зөөлөн алхаж, хөлөөрөө хайрыг мэдэрнэ.

Зүгээр л хайртай түүнээ аргадмаар. Зүггүйтэж чамайг шоглон байж уйлуулчихаад элгэндээ нааж аргадмаар, гомдлын нулимсыг тань болор жүнзэнд дүүргэж хайрын үгсийг урсгамаар, буцаж ундрах хайрыг тань цэцэгсийн баглаа болгож эргүүлэн баримаар. Дараа нь хайрын цэцэгсээр амталсан дарсаа хамтдаа амтлан байж, холын хол руу гар гараасаа чанга атгалцан хамтдаа одно, зөвхөн чамтайгаа хамтад.

Г.Галбадрах 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.