
КОРОНАВИРУСИЙН ЭСРЭГ ВАКЦИНЫ ДАРААХ ДАРХЛАА ТОГТОЦОД НӨЛӨӨЛЖ БУЙ ХҮЧИН ЗҮЙЛС
Япон улсын Чиба их Сургуулийн судалгааны баг коронвирусийн эсрэг Pfizer/BionTech-ийн вакцины 2 тун хийлгэсэн эмнэлгийн 1774 ажилтны дархлааны тогтоц болох эсрэгбиеийн титрийг хэмжиж үзэхэд бараг бүгд эсрэгбиеийн титр нэмэгдсэн байсан ба энэ нь вакцин үр дүнтэй байгаа болохын нотолгоо болж байна хэмээсэн судалгааны үр дүнг нийтлүүлжээ (06 сарын 04-ны өдрийн medRxiv preprint ⃰ ).
Тус судалгааны багийн мэдээлснээр вакцины эсрэгбиеийн хариу урвалыг судалсан хамгийн том судалгаа гэж үзэж байгаа юм байна.
Эх сурвалж : doi: https://doi.org/10.1101/2021.06.01.21258188
Вакцин хийлгэсний дараа эсрэгбиеийн титр нэмэгдэхэд сөрөг нөлөө хамаарал үзүүлж буй хүчин зүйлс:
1. Дархлаа дарангуйлагч эм
2. Настай хүмүүс
3. Кортикостероид эм хэрэглэдэг хүмүүс
4. Архины хэрэглээ өндөртэй хүмүүст эсрэгбиеийн тогтоц тааруу байх хамаарал ажиглагдсан байна.
Харин, вакцин хийсний дараа эсрэгбиеийн титрийг нэмэгдүүлэхэд эерэг хамааралтай байгаа хүчин зүйлс:
1. COVID-19-өөр өвдсөн хүмүүс
2. Эмэгтэй хүйс
3. Вакцины эхний болон 2 дахь тунгийн хоорондын хугацаа урт байгаа тохиолдол (18-25 хоног)
4. Харшлын эсрэг эм хэрэглэдэг хүмүүс (ургамлын тоосонцорын харшлын эм гэх мэт)-т эсрэгбиеийн тогтоц өндөр байх хамаарал ажиглагдсан гэнэ.
Тэгвэл Astrazeneca хийлгэсэн бидний эсрэгбиеийн титр ямар байгаа бол?
Нэмэлт тайлбар:
⃰medRxiv: буюу Байгалийн шинжлэх ухааны салбар дахь препринт үйлчилгээ нь Cold Spring Harbor Laboratory (CSHL), Анагаах ухааны BMJ сэтгүүл, АНУ-ын Йелийн Их Сургууль гэсэн 3 байгууллагаас хамтран эрхэлдэг. Шүүмж хийгдэхийн өмнөх судалгааны өгүүллүүдийг хүлээн авч, шинэ мэдлэгийг түргэн хугацаанд хуваалцах, санал дүгнэлтийг хүлээн авах зорилготой үнэгүй платформоор хүргэдэг.
Ойдовын Батгэрэл Ph.D
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.