Харвалттай хүнд хэрхэн туслах вэ?

Twitter Print
2017 оны 01-р сар 06-нд 13:25 цагт
Мэдээний зураг,

Монголд хамгийн түгээмэл тохиолддог өвчнүүдийн нэг бол цус харвалт байдаг. Хэрэв ойр дотнын хэн нэгэн чинь харвасан бол үүний үр дагавар гэр бүл болон амьдралын хэв маягт чинь маш их нөлөөлдөг. Дотныхоо хүнийг гэртээ аюулгүй бас тав тухтай байлгахад нь доорх энгийн зөвлөгөөнүүд танд тус болно.

-Харвасан хүний биед олон тооны өөрчлөлтүүд гардаг. Тухайлбал, алхах, залгих, бусадтай харилцах, юмс тогтоох, харах, амтлах, тэнцвэрээ олох, мөн анхаарлаа төвлөрүүлэх зэрэг үйлдлүүдэд өөрчлөлт гарч болно. Тиймээс гэмтсэн аль нэг чадвар хэр хурдан буцан сэргэх нь тухайн хүний онцлогоос хамаарах ба үүнд тэвчээртэй байх нь чухал. Зарим хүмүүс хэдхэн долоо хоногийн дотор сэргэдэг бол зарим хүн хэдэн сарын дараа сэргэдэг.

-Харвалтын дараа хэвийн амьдралдаа аль болох хурдан эргэж орох нь чухал. Мөн харвасан хүндээ гэр бүл дотроо ямар нэгэн үүрэг, хариуцлага үүрүүлэхийг хичээх нь чухал. Ингэснээр тэр хүнийг “огт хэрэггүй” болоогүй гэдгийг нь ойлгуулж сэтгэл санааг нь өөдрөг байлгана.

-Хувцасаа өмсөх, хоолоо идэх зэрэг чадвараа дахин сэргээж сурах нь харвалттай хүмүүсийн хувьд тийм ч амар биш даалгавар. Зарим тохиолдолд сунагч гар, өмсгөгч саваа болон товч товчлогч зэрэг хувцас өмсөхөд туслах хэрэгслүүдийг хэрэглэснээр сурах чадварыг арай түргэтгэх боломжтой байдаг.

-Харвалттай хүний ой санамж бага зэрэг мууддаг тул зарим хүмүүст эм уухыг сануулагч, ярьдаг хуанли, сэрүүлэгтэй цаг зэрэг хэрэгслүүд амьдралд нь нэмэртэй байж болно. Ингэснээр  эмээ уухаа, болон хоол ундаа цагтаа идэхийг нь алдуулахгүй байж болно.

-Хэрэв харвалтын улмаас тухайн хүний гарын хөдөлгөөн муудсан бол сав бөглөө онгойлгогч, тусгай аяга тавга зэрэг төрөл бүрийн хоол идэхэд зориулагдсан хэрэгслүүдийг хэрэглэж болно. Хүрээтэй тавагны иж бүрдэл л гэхэд асгаж цутгана гэж айлгүйгээр хоолоо идэх боломжийг олгох юм.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.