
“Маск” продакшны жүжигчин А.Гэрэлцэцэг, “Монгол газар”-ын Мянганбаяртай дэр нэгтгэж охинтой болон хувийнхаа амьдралын дуулианаар олонд танигдсан мисс Д.Ариунцэцэг хоёрыг усны дусал мэт адилхан гэж хүн болгон ярьдаг. Бүр нүднийх нь доорх мэнгэ нь хүртэл адилхан байсан ч мисс Ариунцэцэг Ц.Мянганбаяраас салсан даруйдаа мэнгээ авахуулчихсан гэгддэг.
Хоорондоо ихэр юм шиг адилхан сайхан бүсгүйг хүн бүхэн адилхныг нь гайхдаг ч харин ганцхан “Мобиком”-ын сэргэлэн менежерүүд өлгөж авч, хамтад нь рекламандаа урьж тоглуулжээ. Д.Ариунцэцэг, А.Гэрэлцэцэг хоёрын тоглосон реклам ч олныг шуугиулж чадаж үр дүнгээ өгсөн билээ. Тэгвэл тэр хоёр дахиад хамтдаа рекламанд тоглох санал авсан сурагтай. Удахгүй энэ янзаараа хошин урлагийн Хүрэлхүү, Цогоо гуай хоёроос дутахгүй эрэлттэй "рекламны мангас"-ууд болох нь.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.