А.Гансүх сайдыг цалингийн 30 хувиар торгохоор болжээ

Twitter Print
2013 оны 11-р сар 08-нд 12:29 цагт
Мэдээний зураг,
Ерөнхий сайд Н.Алтанхуяг өчигдөр хийсэн “30 минут” уулзалтаараа Зам тээврийн сайд А.Гансүхэд хариуцлага тооцно гэдгээ мэдэгдсэн. Учир нь уржигдар Зам тээврийн сайд А.Гансүх Төсвийн байнгын хорооны хуралдаанд  яамныхаа төсвийг тусад нь батлуулах талаар ярьж, маргаан өрнүүлсэн.
 
 
Үүнд нь Ерөнхий сайд дургүйцэж түүнд хариуцлага хүлээлгэхээр болсон нь энэ аж. Ерөнхий сайд энэ талаар ярихдаа “Засгийн газар төсвөө төлөвлөж батлуулдаг болохоос нэг яам тусдаа төсөв батлуулна гэж байхгүй. А.Гансүх сайдад хуулийнх нь дагуу хариуцлага тооц гэдэг  үүрэг өгсөн  байгаа.
 
Сайдад  хуулиараа ямар хариуцлага хүлээлгэдэг, тэр  журмаараа явна” гэсэн юм. Гэхдээ яг ямар хариуцлага тооцох нь тодорхойгүй байгаа юм. Тэгвэл бид А.Гансүх сайдад ямар хариуцлага тооцох талаар зарим эх сурвалжаас тодрууллаа.
 
Эх сурвалжийн хэлж буйгаар түүний цалингийн 30 хувийг хасахаар болжээ.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.