
Йодоор торлох эмчилгээг үндэслэгч нь И.С.Колбасенко хэмээх орос эмч байдаг. Тэрээр 20-р зууны эхнээс уг эмчилгээг судлан эмчилгээндээ “хөх йод”-ыг хэрэглэдэг байж. Ингээд йодоор торлох эмчилгээний аргыг анх боловсруулжээ. Энэ тухай ч одоог хүртэл яригдсаар байгаа бөгөөд олон арван судалгаанд нийтлэгдсэн байна.
Хэрхэн үйлчилдэг вэ?
Йод түрхсэн газарт судасны хана тэлж улмаар цусны эргэлт сайжирдаг. Ийнхүү цусны эргэлт сайжирснаар бодисын солилцоо ч мөн түргэсэн, дархлааны эсүүд олширдог. Үр дүнд бие организмд байгаа бүх зовиур өвчин эдгэрдэг.
Йодоор сараалжлан, тор үүсгэн зурах нь хүний эрүүл мэндэд тустай төдийгүй дор хаяж 12 төрлийн өвчнийг эмчилдэг гэж үздэг гэнэ.
Йодон сараалж нь:
-Нурууны өвчин /хүзүү, нуруу/-д сайн
-Үе мөчний өвдөлтийг эмчлэх
-Бие организм дахь йодын дутагдлыг арилгаж нөхөх
-Ханиалга эмчлэх
-Ханиад томуу болон хамар битүүрэлтэнд тустай
-Бэртэл гэмтлийг эдгэрэлтийг түргэсгэх
-Жирэмсэн үеийн эмчилгээнд ашиглах зэрэг давуу талуудтай.
Йодоор торлох эмчилгээг хэрхэн хийх вэ?
Йодоор торлох эмчилгээг хийхдээ ердийн чих ухдаг эсвэл гоо сайхны зориулалтаар ашигладаг ердийн хэрэглээний хөвөнтэй савхыг ашиглан арьсандаа түрхэнэ. 5%-ийн йодын уусмаланд хөвөнтэй савхаа дүрж сараалж, тороо хэвтээ болон босоо байдлаар огтлолцуулан зурна.
Ингэж сараалж, торыг зурахдаа нэг нүд нь ойролцоогоор 1 см квадрат байхаар тооцно. Арьсанд йод нь ийнхүү шингэснээр булчин болон судасны хананд нөлөөлж, эмгэг төрүүлэгч бичил биет болон нянгуудыг устгадаг.
Сараалж, торны гол нууц нь нүдний хэмжээнд оршдог. Учир нь төгс хэмжээтэй нүд зурснаар нянгууд бие биенээсээ тусгаарлагдаж хялбархан устгах боломжтой болдог. Сараалжилж, торлон зурахдаа зураасууд бие биетэйгээ перпендикуляр болон параллель байхыг санаарай. Хүний биед арьсаар нэвтэрдэг нянгуудыг йод нь маш сайн устгадаг. Хэрэв та өмнө нь йод хэрэглэж байгаагүй бол заавал нимгэн арьстай хэсэгтээ урьдчилан тестэлж шалгаарай. Танд таагүй мэдрэмж төрсөн л бол хэрэглэхгүй байсан нь дээр.
Бие организмд йод дутсан үед хийх йодоор торлох эмчилгээ
Статисткийн судалгаанаас үзэхэд дэлхийн бөмбөрцгийн хүн амын бараг 1/3 нь йодын дутагдлаас болж бамбай булчирхайн эмгэгтэй болох, түүнчлэн жирэмсэн үедээ йод дутвал оюуны хомсдолтой хүүхэд төрүүлдэг гэсэн үр дүн байдаг.
Иймээс бие организм йодыг хоол хүнснээсээ бүрэн нөхөж авч байгаа эсэхийг тодорхойлохын тулд йодоор торлох эмчилгээг туршаад үзэхэд гэмгүй.
-Гуяныхаа дотор хэсэгт йодоор сараалжлан зураад 3 цагийн дараа түүнээс юу ч үлдэлгүй шингэсэн бол та яаралтай эмчид очиж үзүүлэн йод дутагдлын эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай гэнэ.
-Хэрвээ йод арьсанд 6-8 цагийн дараа бүрэн шингэж байвал нэг их асуудалгүй бөгөөд өдөр тутмын хоолны дэглэмэндээ далайн гаралтай бүтээгдэхүүн, загас, далайн байцаа, йодоор баялаг хүнсийг хэрэглэхэд тохиромжтой.
-Харин цоо эрүүл хүмүүст уг сараалж маань бүтэн хоногийн дараа ул мөргүй арилдаг.
Ханиад томуу болон хамар битүүрэлтийн үед йодоор торлох эмчилгээг хийх нь ямар ач холбогдолтой вэ?
Дээрх тохиолдолд йодыг маш нарийн зураас байдлаар хамрын хянга болон хамрын хоёр хажуу хэсэгт торлон зурна. Нүүр хүзүүндээ хүргэлгүй болгоомжтой түрхэхгүй бол йод түлэх аюултай. Ханиад томуу туссан үед хөлийнхөө уланд эсвэл хөлийн бүдүүн булчингийн ар хэсэгт торлож зурна.
Бэртэл гэмтлийн үед хийх йодоор торлох эмчилгээ
Бэртэл гэмтлийн үед буюу бэртсэний дараа шууд хэрэглэж болохгүй тул гэмтсэнээс хойш ядаж хоногийн дараанаас хэрэглэхэд тохиромжтой. Гэхдээ зөөлөн эдийн гэмтэлд шууд хэрэглэхээс илүүтэй мөсөөр жин тавьж, хаванг буулгаснаас хойш хоногийн дараанаас йодоор эмчлэх эмчилгээг хийвэл тохиромжтой гэж үздэг.
Жирэмсэн үеийн йодон эмчилгээ
Эмэгтэйчүүд ээж болохдоо бэлдэж, бие организмынхоо йодын дутагдлыг нөхөх зорилгоор йодон сараалжийг хийвэл зохистой. Мөн ханиад томууны үед ч хэрэглэхэд тустай. Йод нь өөрөө байгалийн гаралтай, цэвэр, аюулгүй эмэнд тооцогддог.
Анхаар!
-Йодыг дотуур буюу ууж хэрэглэхийг хориглоно.
-Хүүхэд эмчийн зааваргүйгээр хэрэглэхийг хориглоно.
-Йодонд харшилтай, мэдрэг арьстай хүмүүст тохиромжгүй.
Эх сурвалж: www.fithacker.ru
Орчуулсан:
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.