
Бамбайн эмгэгүүдийн үед илрэх шинж тэмдэг
Бамбайн дааврын зохицуулга хэвийн бус үед нилээдгүй олон шинж тэмдгүүд хүний биед илэрэг. Гэвч эдгээр шинж тэмдгүүд нь бусад төрлийн өвчин эмгэгүүдийн үед илрэх шинж тэмдэгтэй ижил төстэй, түүнчлэн хүний амьдралын мөчлөгийн зарим насанд тохирох хэвийн физиологийн илрэлтэй андуурагдах нь ч бий.
Нэг үгээр хэлбэл бамбайн эмгэгүүд нь төдийлөн өвөрмөц шинж тэмдэгтэй биш байдаг. Үүнээс үүдэн лабораторийн шинжилгээ хийлгүйгээр бамбайн эмгэгийг оношлох түвэгтэй байдаг байна. Мөн бамбайн даавар нь зөвхөн бие физиологоос гадна мэдрэл, сэтгэцийн тогтолцоонд нөлөө үзүүлдэг тул эдгээр тогтолцооны эмгэгийн үед илэрдэг шинж тэмдгүүд илэрдэг.
Бамбайн даавар нь өөрөө бодисын солилцоо, энергийг зохицуулагч тул үндсэндээ, дааврын илүүдлийн үед бодисын солилцоо хэт эрчимжин эд эрхтэн үр ашиггүйгээр хэт их ажиллана. Харин дутагдлын үед бодисын солилцоо удаашран, эд эрхтэн энергээр дутагддаг.
Бамбайн дааврын илүүдлийн үед илрэх шинж тэмдэгүүд:
Сэтгэл тайван бус байх, санаа зовних, уур уцаартай байх, сандрах.
Хэт хөлрөх
Халууцамтгай болох
Зүрх дэлсэх, зүрхний цохилтын тоо олшрох
Тосгуурын аритми
Нойронд муудах
Нүд нээлттэй үед зовхи хэт нээгдсэн мэт харагдах (Нүдний алим илүү том, зарим тохиолдолд гадагшаа төвгөр харагдана)
Гар салгалах
Арьс халуун бүлээн, чийглэг, гөлгөр болох
Жин багасах, турах /хоолны дуршил нэмэгдсэн, илүү их хооллож байгаа боловч/
Бамбай булчирхай томрох /Бахуу/
Булчин суларах, салгалах
Эмэгтэйчүүдэд биений юмний мөчлөг тогтворгүй болох, зарим тохиолдолд ирэхээ болих
Нүдний хараа муудах, нүдний зарим эмгэгүүд
Бамбайн дааврын дутагдлын үед илрэх шинж тэмдэгүүд:
Ядарч, сульдах
Жин нэмэгдэх, таргалах
Хоолны дуршил муудах
Нойрмоглох
Булчин, үеээр өвдөх, захын хэсгүүд сульдах
Сэтгэлээр унах, гутрах
Мартамхай болох, юм тогтоохдоо муудах ба анхаарал төвлөрөхгүй байх
Даарамтгай болох
Өтгөн хатах
Арьс хуурайшиж, холцруутах, хөлрөх нь багасах
Парестези /гар хөлийн үзүүрт загатнах, жирвэгнэх, халуу төөнөх/
Зарим тохиолдолд сэтгэцийн өөрчлөлт
Сарын тэмдгийн мөчлөг богиносох/ойр ойр ирэх/, хэмжээ нэмэгдэх
Үр тогтоох чадвар буурах
Зовхи хавагнах
Нүд бүрэлзэх
Сонсгол муудах
Үс хуурайшиж хатуурах, унах /Толгой болон биеийн бусад бүх хэсгийн үс/
Хэл томрох
Цусны систолын даралт /дээд/ буурч, диастолын /доод/ даралт нэмэгдэх
Зүрхний цохилтын тоо цөөрөх
Хоолой хүзүүнд тулсан, дүүрсэн мэдрэмж төрөх
Хоолой сөөнгөтөн, бүдүүрэх
Бамбай томорч тэмтрэгдэх
Яриа болон хөдөлгөөн удаашрах
Цонхийж цайх
Бүх биеийн хатуу хаван /дарахад хонхойхгүй/
Хөлөөр зөөлөн хаван /дарахад хонхойх/
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.