Google-ийн ухаалаг нүдний шилээр нүдээ цавчиж зураг авна

Twitter Print
2014 оны 06-р сар 24-нд 16:49 цагт
Мэдээний зураг,

Google компанийн бүтээсэн ухаалаг нүдний шил Англид худалдаанд гарч эхэлжээ. Энэхүү ухаалаг шилний тусламжтайгаар Английн нийтийн тээврийн маршрут, үйлчилгээний газруудын хаяг, байршил гэх мэтчилэн хэрэглэгч хүссэн мэдээллээ авч болох юм байна. 1000 Фунт стерлингийн үнэтэй уг шилийг 18-аас дээш насныхан худалдан авах боломжтой аж. Харин жолоо барих үед хэрэглэхгүй байхыг зөвлөсөн байна. 

Ухаалаг "Google Glass" нүдний шилний загварыг өнгөрсөн онд Америкт танилцуулж, худалдаанд 1500 доллароор гаргаад байсан юм. Нүдний шилийг Андройд системтэй ямар ч төрлийн утсанд холбож, ашиглах боломжтой тул интернэтээс мэдээлэл татаж үзэх, камераараа бичиж буй бичлэгээ цацах боломжтой юм байна.

“Google Glass” шилний шинэчилсэн хувилбарыг зүүснээр нүдээ цавчиж зураг авах боломжтой болж байна. Мэргэжлийн зургийн аппаратаар авснаас хурдан зураг дарах энэхүү шинэ үйлчилгээ нь дэлгэцийг унтраасан тохиолдолд ч ажиллах гэнэ. Мөн уг шилний  XE12 загварыг хэрэглэснээр  “Youtube” сайтад бичлэг байршуулж, бусадтай хуваалцаж болох юм байна.

Технологийн салбарынхан техникийн дэвшлийг ашиглан шил, цаг гэх мэт хүний өдөр тутмын хэрэгслийг  шинэ шатанд гаргаснаар шинэ орлогын эх үүсвэр бий болно гэж таамаглаж байгаа юм. “Google”-ийн мэдэгдсэнээр энэхүү шилний нүдээ цавчихаар ажилладаг программ нь ирээдүйд олон төрлийн  үйлдлийг зохицуулах боломжтой болно гэлээ.

Та таксиныхаа төлбөрийг тоолуурын заалт харж нүдээ цавчаад л хийж байна гээд төсөөлөөд үз дээ. Ойрын ирээдүйд энэхүү дэвшилтэт программыг ашиглан үүнээс ч олон, янз бүрийн үйлдэл хийх боломжтой болно гэнэ. 

  

 

Сэтгүүлч Ц.Мөнхбаяр

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.