Ерөнхий сайд Н.Алтанхуяг Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Жемил Чичект бараалхав

Twitter Print
2014 оны 06-р сар 24-нд 14:42 цагт
Мэдээний зураг,

Бараалхах үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа Ерөнхий сайд илэрхийлээд БНТУ-ын Ерөнхий сайд Р.Т.Эрдоны Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр ярьж тохирсон зүйлсийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгааг хэллээ.

Сүүлийн үед Туркийн хувийн хөрөнгө оруулалт нэмэгдэх болсон бөгөөд түүнд таатай нөхцөл бүрдүүлэх талаар Засгийн газар анхаарч ажиллаж байгааг хэлээд Туркийн хөрөнгө оруулалтыг цаашид орон сууц, зам гүүр, геологи, уул уурхай, эрчим хүч, арьс шир боловсруулах зэрэг салбарт түлхүү татах шаардлагатай  гэлээ.

Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Жемил Чичек хоёр улсын хооронд улс төрийн ямар нэгэн асуудал байхгүй бөгөөд харилцааны бүхий л салбарт хөгжил дэвшлийг хүлээсэн  улс төрийн хүсэл байдаг гэдгийг онцолж хэллээ. Монгол Улсын ардчилсан засаглал, хууль дээдлэх ёс, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх зарчим зэрэг үзүүлэлтээр танай улс Ази тивдээ тэргүүлэх төв болох шатандаа явж байна гэж бид дүгнэдэг.

Туркийн үндэсний агаарын тээвэрлэгч Turkish Airlines компани долоо хоногт 3 удаа 500 зорчигчийн хязгаарлалттайгаар шууд нислэг үйлдэж байна. Хоёр орны иргэд харилцан визгүй зорчих болсон энэ үед энэ нь хангалтгүй тоо юм гэж Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга  Жемил Чичек хэллээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.