
Дэлхийн аваргуудыг өвдөг сөхрүүлсэн Коста Рикагийн гол тоглогч Б.Руис 1985 оны наймдугаар сарын 18-нд Коста Рикагийн Алахуэл хотод төржээ. 2003 онд мэргэжлийн багтай анх гэрээ байгуулж нутгийнхаа Алахуэлд тоглож эхэлсэн тэрээр Бельги, Англи, Голландын лигт тоглож байлаа. 2004 онд Конкакаф буюу Карибын тэнгисийн орнуудын аварга шалгаруулах тэмцээнд Коста Рика түрүүлэхэд шигшээгийн бүрэлдэхүүнд довтлогчийн үүрэг гүйцэтгэсэн байна.
2006-2009 онд Белгийн “Генк”, 2010 онд Голландын “Твенте”, 2011 онд Английн “Фулхэм”, 2012 оноос Голландын “ПСВ Эйндховен” клубт довтлогчоор тоглож байгаа. Шигшээ багтаа 65 тоглолт хийж 14 гоол оруулсан бөгөөд “Бразил 2014”-ын үеэр Италийн хаалганд хожлын бөмбөг оруулсан. Америк тивд задгай, хурдтай тоглолттой гэдгээрээ Коста Рика энэ дэлхийн аваргад Уругвай 3:1, Италийг 1:0-ээр хожсон аж. Хэсгийн сүүлийн тоглолтоо энэ сарын 26-ны 00:00 цагт Английн эсрэг хийнэ.

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505