
Нойр булчирхай бол хоол боловсруулахад чухал үүрэг гүйцэтгэдгээс гадна олон үйл ажиллагааг зэрэг гүйцэтгэдэг эрхтэн юм. Нойр булчирхайн ялгаруулдаг шүүрлүүд нь ходоод цөсний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, цусан дахь сахарын хэмжээг хэвийн байлгах, шүүрлүүдийг ялгаруулдаг эрхтэн юм.
Нойр булчирхай хүндэрсэн тохиолдолд хүн ердөө 5-6 сар насладаг байна. Тиймээс та үүнээс сэргийлж муу зуршлуудаа багасгаж, биедээ хэрэгтэй хоол хүнсийг сонгож хэрэглэх хэрэгтэй.
Нэрс ба интоор
Улаан ягаан өнгийн нэрс болон интоорын гэх мэт жимснүүдийн аль аль нь эсийн гэмтэл үүсэхээс урьдчилан сэргийлэх анти-оксидантаар баялаг юм.
Брокколи
Брокколи болон бусад цэцэгт навчит байцаанууд нь нойр булчирхайн үрэвлээс урьдчилан сэргийлэх болон хорт хавдрын эсрэг хүчтэй химийн бодис агуулж байдаг.
Сармис
Сармис болон бусад булцуут төрлийн сонгино гэх мэт ногоонууд нь ашигтай шим тэжээлээр хангахаас гадна нойр булчирхайг эрүүлжүүлж, хавдраас урьдчилан сэргийлэх ач тустай юм.
Улаан усан үзэм
Улаан усан үзэм нь бактер мөөгөнцрийн эсрэг маш сайн эх үүсвэр болдог төдийгүй мөн хүчирхэг антиоксидант юм. Хэрэв та нойр булчирхайн үрэвсэлтэй бол улаан дарснаас зайлсхийж, оронд нь атга улаан усан үзэм идэж байгаарай.
Улаан Рейши Мөөг
Улаан Рейши мөөг үрэвсэл бууруулах ач тустай ба биеийн тэнцвэрт байдлыг нөхөн сэргээдэг. Энэ мөөгийг одоог хүртэл хятадын анагаах ухаанд хэрэглэдэг.
Бууцай
Бууцай таны нойр булчирхайд хэрэгцээтэй төмөр, В аминдэмүүд зэргийг агуулж байдаг. Бууцайг хуурсан сармистай хачирлан салат хийж идэж байгаарай. Мөн бусад төрлийн ногоон навчит ногоо зэрэг нь таны нойр булчирхайг эдгээх шидтэй юм.
Амтат төмс
Улбар шар болон шар өнгийн ногоонууд болох амтат төмс, лууван, эрдэнэ шиш, хулуу зэргийг өдөр бүр идэх хэрэгтэй. Эдгээр нь мөн л хорт хавраас урьдчилан сэргийлэх, ашигтай амин дэмийн нэгдлүүд юм.
Дүпү
Дүпү нь тос багатай уургийн эх үүсвэр юм. Хэт их өөх тос нь нойр булчирхайд асуудал үүсгэдэг тул дүпү нь маш зөв сонголт юм.
Улаан лооль
Улаан лооль С аминдэм болон антиоксидантын эх үүсвэр юм. Хүнсний ногоо нь антиоксидантуудаар баялаг байж, ач тустай, шим тэжээл агуулсан байдаг ба хоолондоо сүмс бэлтгэн хэрэглээрэй.
Баяжуулсан тараг
Янз бүрийн био кальцитай тараг байдаг ч пробиотик агуулсан тараг нь дархлааны болон хоол боловсруулах системийн үйл ажиллагааг хэвийн байлгахад хувь нэмрээ оруулаад зогсохгүй ашигтай нянгийн үүсвэр юм. Мөн элсэн чихэргүй тараг сонгож байхыг зөвлөе.
Д.Золзаяа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(117.136.38.115) 2020-10-15 15:39moog tarag hudlaa.bi hoolnii deglemeer emchilsen.asar ih tevcheer gardag.mah horinodavs saahar bas horino.bi barag ph.doctor hamgaalah hemjeend sudalsan.edgerdeggui ghdee zogsoodog.
Хариулах
Зочин
(117.136.38.115) 2020-10-15 15:39moog tarag hudlaa.bi hoolnii deglemeer emchilsen.asar ih tevcheer gardag.mah horinodavs saahar bas horino.bi barag ph.doctor hamgaalah hemjeend sudalsan.edgerdeggui ghdee zogsoodog.
Хариулах